Bangor University

Танилцуулга

1884 онд байгуулагдсан Bangor University нь сургалтын урт удаан жилийн түүхтэй шилдэг их сургууль бөгөөд туршлагатай боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаардаг. North Wales-н Bangor-н хотод байрлах тус сургууль нь Уэльсын их сургуулийн холбооны бүрэлдэхүүн хэсэг байсан ба анх University College of North Wales гэсэн нэртэй байсан . Их сургууль нь 1885 онд эзэн хааны тунхаг бичгийг хүртэн албан ёсны их сургууль болсон ба 2007 онд Уэльсын холбооны их сургуулиас бие даасан их сургууль болж Bangor University хэмээн нэрээ өөрчилсөн. Bangor University нь 2012 онд дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтаэд 21-т, 2013 оны Sunday Times University Guide жагсаалтад сургалтын чанараараа Их Британи улсын шилдэг 15 их сургуулийн тоонд багтсан.

Мөн уг сургууль нь судалгаа, шинжилгээний ажлаараа улсдаа үнэлэгддэг 40 их сургуулийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэгээс гадна судалгааны бүтээлүүдийн ¾ нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байна. Түүнчлэн оюутны сэтгэл ханамжын судалгаагаар тус сургууль нь Их Британи улсын шилдэг 10 их сургуулийн тоонд багтдаг байна.

Bangor University нь урлаг, шинжлэх ухааны чиглэлийн олон хөтөлбөрийг санал болгон оюутнуудад чанартай броловсрол олгодог алдар хүндтэй их сургууль юм.

Товч мэдээлэл:
11,000+ оюутан
2,000+ багш, ажилчид
120+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 25%
Багш, оюутны харьцаа 1:17
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 41:59
Кампус

Их сургуулийн кампус нь Bangor хотод байрлах ба их сургуулийн зарим тэнхим нь Хойд  Уэльсийн Wrexham хотод оршидог. Кампусын байгууламжаас дурьдвал:

Arts Building

Их сургууль нь байгуулагдсан даруйдаа Penrhyn Arms зочид буудлын байранд байрлан үйл ажиллагаагаа эхлүүж байсан ба хожим 1911 онд илүү том, шинэ барилга-руу нүүсэн нь өнөөгийн их сургуулийн урлагийн гол барилга юм. Уг барилгын загварыг Henry Hare гаргасан ба 1911 онд ашиглалтанд орж байсан.

Halls of residence

Уг барилга нь их сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дотуур байр юм. 3000 оюутны уг дотуур байр нь их сургуулиас хэдхэн алхамын зайд орших ба Ffriddoedd Village, St Mary’s Village , Neuadd Garth гэсэн 4 хэсгээс бүрддэг.

College Road

Их сургуулийн тус барилга нь анх өөрөө өөртөө үйлчлэх дотуур байр байсан ба 2012-2013 онд шинэчлэлтэд орж бакалаврын дараах түвшний оюутнуудын дотуур байр болсон байна.

Номын сан

Их сургууль нь 3 номын сантай:

  1. Төв номын сан

Урлаг, хэл, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн шинжлэх ухаан, хөгжимийн чиглэлийн ном зохиолуудаас гадна архивийн материал, тусгай цуглуулгууд хадгалагдаж байдаг.

  1. Adeilad Deiniol номын сан

Тус номын санд Шинжлэх ухаан, сэтгэл судал, эрүүл мэндийн шинжлэх ухаан чиглэлийн ном зохиолууд, шинжлэх ухааны голлох сэтгүүл, номын цуглуулгууд байхаас гадна түүхэн зэр зэвсгийн цуглуулга, хөрс- геологийн эрэл хайгуулын газрын зураг бий.

  1. Normal Site номын сан

Уг номын санд хүүхдийн номын цуглуулга, спорт, эрүүл мэнд  шинжлэх ухаан зэрэг боловсролын холбогдолтой ном зохиолууд  байдаг.

Их сургуулийн тухай:

Bachelor subjects

Master subjects

School location