Barnsley College

Танилцуулга

Barnsley College  нь Английн Барнсли тосгоны захад байдаг нэмэлт боловсролын коллеж юм. Уг коллеж нь А түвшний хөтөлбөр, мэргэжлийн болон дээд боловсролын курсуудыг оюутнуудад санал болгодог. Коллеж нь салбартаа нэр хүндтэй бөгөөд Ofsted албанаас тус коллежийг Их Британи улсын шилдэг коллежоор шалгаруулсан байдаг.

Эрхэм зорилго, үнэт зүйл

Коллеж нь сурагчдаа хамгийн эрхэмд үзэн, тэдний эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг ба багш ажилчдын эерэг хандлага, арга барил нь сурагчидад бодитоор нөлөөлөөд зогсохгүй тэдэнд сурч боловсрох урам зориг өгч байдаг. Сурагчдын хувьд Barnsley College–д сурснаар урам зоригийг олж аваад зогсохгүй өөрийн амьдралдаа хийх томоохон өөрчлөлтийн эхлэлийг тавьж буй хэрэг юм.

Кампус

Old Mill Lane кампус нь 2011 онд ашиглалтанд орсон, коллежийн гол кампус юм. Уг кампус нь Урлаг Дизайнын студи, анги танхим, гоо сайхны эмчилгээний өрөө, мэргэжлийн түвшний дуу бичлэгийн студи зэрэг сурагчидад зориулсан тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон.

SciTech төв нь 2004 онд байгуулагдсан ба эрүүл мэндийн шинжлэх ухаан, нийгмийн халамж, тооцоолон бодохуйн чиглэлийн хичээлүүд ордог.

Honeywell Sports кампус нь бүхий л мэргэжлийн чиглэлийн оюутнуудад спортоор хичээллэх боломжыг олгодог. Уг кампуст спортын чиглэлийн бүхийл курсууд явагдахаас гадна нийтийн үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг.

Construction Centre нь 2015 онд нээгдсэн бөгөөд тус кампуст тоосго, хана шал, сантехник, шавардлагын ажил, засал чимэглэл зэрэг техник барилгын чиглэлээр суралцаж буй оюутнууд байрлана.

Шинжлэх ухаан, Тенхологи, Инженерчлэл, Математикийн төв

Энэхүү төв нь инженерчлэл, цахилгааны ажлын хэсэг, лаборатори гээд оюутнуудад хэрэг болох орчин үеийн тоног төхөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

The Learning Curve (LC) нь Old Mill Lane кампус-д голчлон байрлахаас гадна бусад кампусуудад мөн байрлах ба оюутнуудад шаардлагатай хичээлийн анги танхим, сургалтын орчин, комьпютерийн өрөө зэргийг хангахаас гадна оюутан багш нарын сургалтад шаардлагатай бүх төрлийн ном, сонин сэтгүүл, сургалтын материалуудаар хангадаг.

Bachelor subjects

School location