Bath Spa University

Bath Spa University нь Английн Батд байдаг улсын их сургууль бөгөөд их сургуулийн кампус нь Ньютон паркт байрладаг. Их сургуулийн бусад кампусууд нь Бат хот болон Уилтширт тус тус байдаг байна. Уг байгууллага нь 2005 оны 4-р сард албан ёсоор их сургууль болж үүнээс өмнө Bath Spa University College нэртээгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ.

Bath Spa University нь Их Британи улсын 6-дах том багшийн сургуульд тооцогддог. Мөн тус сургууль нь 2012 оноос эхлэн өнөөг хүртэл Их Британи улсын шилдэг бүтээлч их сургуулиудын тоонд тасралтгүй багтсаар иржээ.

Яагаад Bath Spa University –г сонгох ёстой вэ?

  • Найрсаг орчин
  • Орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон
  • Уян хатан хичээлийн хөтөлбөр
  • Дэмжиж тусалдаг багш хамт олон
  • Төгсөгчдийн 93 хувь нь ажилд ордог

Их сургуулийн нэр хүнд

  • 2005, 2006, 2008 онуудад Их Британи улсын орчин үеийн шилдэг 10 их сургуулийн нэрээр шалгарсан
  • 2016 онд The Sunday Times–с гаргасан жагсаалтад Их Британи улсын орчин үеийн шилдэг их сургуулиудаас 8-т бичигдсэн

Их сургуулийн кампус

Newton Park  кампус нь Батын зүүн хэсэгт байрладаг, их сургуулийн хамгийн том кампус юм. Энд их сургуулийн дийлэнх хөтөлбөрийн хичээлүүд явагдахаас гадна оюутны дотуур байр, оюутны холбоо байдаг.

Sion Hill кампус нь Батийн хойд хэсэгт орших Лансдовн дүүрэгт байдаг. Энд Батын урлаг, дизайнын сургууль байрлан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд урлаг, дизайнын ихэнх хөтөлбөрийн хичээлүүд мөн энд явагддаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

Бакалаврын түвшин: IELTS: 6.0
Бакалаврын дараах түвшин: IELTS: 6.5 – 7.0

Bachelor subjects

Master subjects

School location