Бээжин Олон Улсын Судлалын сургууль нь БНХАУ-ын боловсролын яамны харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг Хятадын улсын их сургуулиудын нэг юм. БНХАУ-ын анхны гадаад хэлний сургууль буюу “Дипломатуудын өлгий” гэж нэрлэгддэг BFSU нь одоогоор 101 орны хэлийг заадаг ба 1300 гаруй гадаад оюутнуудтай, 400 гаруй элчин сайд, 1000 ахлах дипломатуудыг бэлтгэн гаргасан байна.
Сургуулийн үндэс суурь 1941 онд Хятадын улс төрийн коллежийн Орос хэлний тэнхимээр эхэлж, 1954 онд нэрээ өөрчлөн Бээжингийн Гадаад Хэлний институт болж, 1959 онд Beijing Russian Institute-тэй нэгдсэн. Тус сургууль нь өнөөгийн нэрээ 1994 онд авч, өнгөрсөн 74 жилийн хугацаанд Орчуулагч, Бизнес эрхлэгч, Сэтгүүлч, Хуульч, Санхүүч гээд 90000 гаруй мэргэжилтэнг бэлтгэн гаргажээ. Хятадын хамгийн эртний хэлний их сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг тус сургууль нь 101 Гадаад хэлний курс, Гадаад хэл-уран зохиол, Хятад хэл-уран зохиол, Сэтгүүл зүй-харилцаа холбоо, Улс төрийн шинжлэх ухаан, Хууль, Удирдлагын шинжлэх ухаан, Инженерчлэл, Бизнес зэрэг мэргэжлийн чиглэлээр Бакалавр, Магистр, Докторын хөтөлбөрүүдийг санал болгодог.