Англи улсын Лондон хотын Блүүмсбүри-д байрлах Биркбек их сургууль нь (өмнө нь Биркбек коллеж гэж нэрлэгддэг байсан) судалгааны улсын сургууль бөгөөд Лондонгийн их сургуулийн холбооны бүрэлдэхүүн сургууль юм.
Жеоржи Биркбек болон бусад дэмжигчид Жереми Бентхам, Ж. С. Хобхаус, Хенри Брүгхам нар анх 1832 онд Лондонгийн Механикын сургууль хэмээн нээж байсан Биркбек сургууль нь оройн цагаар дээд боловсрол олгох хөтөлбөрд мэргэшсэн анхны сургуулиудын нэг аж.
Тус сургуулийн төгсөгчид дундаас 4 нобелийн шагналтан, олон тооны улс төрийн манлайлагчид, Парламнетийн гишүүд, Ерөнхий сайд зэрэг шинжлэх ухаан, хууль зүй, улс төр, эдийн засаг, уран зохиол, хэвлэл мэдээлэл, урлаг, уран сайхны салбарт нэртэй хүмүүс олон төрсөн байна.