Birmingham City University нь Английн Бирминхам хотод байдаг орчин үеийн их сургууль юм. Тус сургууль нь 1843 онд Бирминхамын урлагийн коллеж нэртэйгээр байгуулагдаж, 1971 онд политехник болон өөрчлөгдөж улмаар 1992 оноос их сургууль гэсэн байр суурьтайгаар үйл ажиллагаагаа явуулах болсон.
Их сургууль нь үндсэн 3 гол кампустайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд технологи, нийгмийн шинжлэх ухаан, урлаг, хууль, эрүүл мэнд, англи хэл, инженерчлэл, боловсрол, тооцоолон бодохуй, байгаль орчин, бизнес , урлаг, дизайны чиглэлийн хөтөлбөрүүдийн сургалт явуулдаг байна.
Birmingham City University нь Бирминхам хотын 2 дахь хамгийн том сургууль бөгөөд Complete University Guide жагсаалтаар хотдоо 3-т буюу University of Birmingham and Aston University их сургуулиудын ард жагсдаг.
Их сургууль нь олон улсын холбоо, хамтран ажилладаг их сургуулиуд, нэмэлт боловсролын коллежуудаараа дамжуулан бэлтгэл хөтөлбөрийг санал болгодог ба олон улсын ихээхэн оюутнууд тус сургуулийг сонгон суралцдаг бөгөөд Бирминхамийн хамгийн их олон улсын оюутантай сургууль юм.