Бондын их сургууль нь Австралийн хувийн хэвшлийн ашгийн төлөө бус анхны их сургууль бөгөөд Квинсландын, Робина хотод байрладаг. 1989 оны 5-р сарын 15-нд нээгдсэнээс хойш Бондын Их Сургууль нь үндсэндээ жилийн гурван улирлын хуваарьтай, сургалтын заах арга барилд чиглэсэн хөтөлбөртэй дээд боловсролын байгууллага байсаар ирсэн билээ. Түүнчлэн Бонд их сургууль нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшингээр Австрали улсдаа эхний 3-т ордог хууль эрх зүйн хөтөлбөрөөрөө алдартай.
Тус их сургууль нь Times Best Education (THE) -ийн дэлхийн шилдэг жижиг их сургуулиудын жагсаалтаар #20 дугаарт бичигддэг.
2019 оны оюутны судалгаагаар Бонд их сургууль нь Австралийн бүх их дээд сургуулиудаас оюутнуудын сэтгэл ханамжийн үнэлгээгээр гуравдугаарт жагсаж, Квинсланд мужийн бүх их дээд сургуулиудаас хамгийн өндөр сэтгэл ханамжын үнэлгээг хүртсэн байна.