Box Hill Institute

Box Hill Institute нь мэргэжлийн болон дээд боловсрол олгодог байгууллага бөгөөд Виктори мужийн Мельбурнд байрладаг.  Уг институт нь Австралийн засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Австралийн сургалтын байгууллага юм. Box Hill Institute  нь Австралидаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд хувь хүн, бизнес эрхлэгчид, нийгмийн бүлэг гээд  өөр өөр хэрэгцээ шаарлдага хүсэл зорилготой хүмүүс, байгууллагуудад боловсрол олгодог.  Тус институтын санал болгодог мэргэжлийн болон дээд боловсролын зэрэг нь улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгддөг.

Box Hill Institute-н курс нь дээд боловсрол, мэргэжлийн сургалт гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагдна.

  • Дээд боловсрол: Box Hill Institute нь бакалавр болон бакалаврын дараах түвшний олон хөтөлбөрийг санал болгодог бөгөөд эдгээр хөтөлбөрт биотехнологи, амьтны шинжлэх ухаан, хөгжим, хөгжмийн бизнес, загвар, бизнес, IT-н чиглэлийн хичээлүүд багтдаг.
  • Мэргэжлийн боловсрол: Box Hill Institute нь маш өргөн хүрээтэй олон салбарыг хамарсан мэргэжлийн курсуудыг санал болгодог. Үүнд аялал жуулчлал, эрүүл мэнд, гоо сайхан, мужаан, цахилгаан, барилга, инженерчлэл, бизнес, худалдаа, график дизайн, хөгжим, загвар, Англи хэл зэрэг чиглэлийн хичээлүүд хамрагддаг.

Кампус

Box Hill кампус нь Мэлбурн хотоос зүүн зүгт 13 км-н зайд оршидог. Уг кампус нь дотроо 3 гол барилгатай.

Lilydale кампус нь Лилделийн захад байрладаг, Мельбурнын гадна амьдардаг оршин суугчидад зориулан уг кампусын барилгыг барьж байжээ.

Lilydale Lakeside: Уг кампус нь Lilydale-д саяхан баригдсан шинэ кампус бөгөөд  үйлдвэрлэл эрхлэгч болоод ажил олгогчидтой нягт харилцаа холбоо тогтоон хамтран ажилладаг бөгөөд орон нутгийн холбоод болон эдийн засагт тодорхой хэмжээний тусламж үзүүлдэг.

City кампус: Их сургуулийн уг  кампус нь Мельбурнын бизнесийн дүүргийн  төв хэсэгт байрладаг. Мастерийн хөтөлбөрийн хичээлүүд энд явагдагын зэрэгцээ богино хугацааны курсуудыг санал болгодог.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

Score A: Гэрчилгээ, диплом олгох курс

Score B: Мэргэжлийн болон бакалаврын зэрэг олгох хөтөлбөр

Score C: Сувилахуйн хөтөлбөр

Score D: Бага насны хүүхдийн боловсрол

Test Score A Score B Score C Score D
IELTS Academic

 

5.5 (бүх түвшний оноо хамгийн багадаа 5.0) 6.0 (бүх түвшний оноо хамгийн багадаа5.5) 6.5 (бүх түвшний оноо хамгийн багадаа 6.0) 7.0 (бүх түвшний оноо хамгийн багадаа 7.0)
TOEFL Print based 530 TWE (3.5+) 550 TWE (4.0+) 575 TWE (4.5+) 600
TOEFL Computer based 197 TWE (3.5+) 213 TWE (4.0+) 232 TWE (4.5+) 250
TOEFL Internet based 71 79 90 100

School location