British School of Marketing International нь бизнес, маркетингийн чиглэлээр мэргэшсэн сургууль бөгөөд Их Британийн их дээд сургуулиудад ороход зориулсан суурь хөтөлбөр, бизнесийн болон маркетингийн чиглэлээр мэргэшсэн мэргэжлүүд, карьерийн хөтөлбөрүүд, англи хэлний сургалтуудыг явуулдаг. Тус сургууль нь Их Британийн их дээд сургуулиудтай нягт харилцаатай байдаг бөгөөд сургуулийнхаа оюутнуудыг Их Британийн их сургуулиуд-руу орох боломжийг олгодог. Британийн Маркетингийн сургууль нь залуу, эрч хүчтэй сургууль ба тайван, тав тухтай уур амьсгалтай тус сургууль нь сурагчдаа суралцах хугацаанд сайхан дурсамжтай өнгрүүлэх талаас нь төрөл бүрээр дэмждэг. Тус сургуулийг Британийн зөвлөлөөс тогтмол шалгаж, англи хэлийг заах магадлан итгэмжлэгдсэн стандардыг үргэлж хангаж ажилладаг. BSMI нь оюутнуудын карьерт чиглэсэн хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд англи хэлийг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх маш олон дадлагажих хөтөлбөрүүдийг санал болгодог. Британийн Маркетингийн сургууль нь Борнмут хотын төвд байрладаг.
British School of Marketing International

Танилцуулга
Байршил
Борнмут хот нь олон арван жилийн турш олон улсын оюутнуудыг угтаж ирсэн далайн эргийн эрч хүчтэй хот юм. BSMI нь Борнмутын төв цэцэрлэгт далайн элсэн эргээс 1 км-ийн зайд байрладаг. Сургуулиас алхах зайнд кино театрууд, дэлгүүрүүд, театр, спорт заал, дотоодын автобусны буудлууд тааралдана. Борнмутын наран шарлагын газар цэвэр элс, усаараа олон шагнал хүртсэн. Борнмут Лондон хотоос галт тэрэг, машинаар ойролцоогоор хоёр цагийн зайтай байдаг бөгөөд Оксфорд, Бестертер тосгонуудтай адил зайнд байдаг.

Аюулгүй байдал
BSMI нь коллежид, гэрт эсвэл коллежийн зохион байгуулж буй үйл ажиллагааны үеэр сурагчид, оюутнууд, ялангуяа 18-аас доош насны хүүхдүүдийг коллежийн амьдралын бүхий л салбарт аюулгүй байлгах үүрэгтэй. Биеийн тамир, спорт, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх удирдлага, ажилтан, ажилчдыг бүгдийг нь аюулгүй байдлын сургалтанд хамруулдаг. Бүх ажилтнууд, багш нар болон хүлээн авагч гэр бүлүүд оюутнуудтай ажиллах эсвэл хүлээн авахаас өмнө DBS гэрчилгээ авсан байх ёстой ба энэхүү гэрчилгээг 1-3 жил тутамд шинэчилдэг. BSMI нь оюутнуудынхаа сайн сайхан байдал, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьдаг бөгөөд аливаа асуудлыг шаардлагатай бол холбогдох байгууллагад хандан аль болох эрт шийдвэрлэж өгдөг. Долоо хоногт нэг удаа хамгаалалтын ажилтан 18-аас доош насныхантай уулзаж, бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгаж, тулгарч буй аливаа асуудлыг хэлэлцдэг ба шаардлагатай тохиолдолд оюутнууд хамгаалалтын ажилтантай нэмэлт 1: 1 уулзалт хийх боломжтой байдаг.