Brunel University London нь Викторийн үеийн инженер Isambard Kingdom Brunel-н нэрэмжит их сургууль бөгөөд 1966 онд байгуулагдсан Их Британи улсын баруун Лондонгийн Uxbridge-д байрладаг улсын, судалгааны их сургууль юм.
Brunel University London–н кампус нь Uxbridge хотын захад байх ба их сургууль нь 3 коллеж, 3 судалгааны хүрээлэнгээс бүрднэ. Их сургууль нь одоогийн нэрээ 2014 оны 8-р сард авсан байна.
Анх Acton Technical College-ийн бүрэлдэхүүн сургууль байсан тус сургууль нь 1957 онд Acton Technical College-с тусгаарлагдан Brunel College of Technology нэртэйгээр байгуулагдаж инженерийн сургалтад түлхүү анхаарах болсон ба 1960 онд ахисан түвшний технологийн коллеж болон өргөжиж 1962 онд нэрээ Brunel College of Advanced Technology болгон өөрчилж, 1966 онд эзэн хааны тунхаг бичгийг хүртэн их сургууль болсон байна.
Brunel University London нь нөхөрлөлийн их сургуулиудын холбоо, Европын их сургуулиудын холбоо, Их Британи улсын их сургуулиудын холбоо зэрэг холбоодуудын гишүүн сургууль юм.