Buckswood School

Танилцуулга

Buckswood School нь 1933 онд байгуулагдсан охид, хөвгүүдийн бие даасан сургууль юм. Тус сургууль нь анх Buckswood Grange School нэртэйгээр Uckfield-д байгуулагдаж байсан бөгөөд хожим 2001 онд AshfordHastings хоёрын завсарт орших Guestling-н тосгон руу нүүсэн.

Buckswood School  нь  нийт 450 оюутантайгаас 250 гадаадын үлсдсэн 200 нь өдрийн ангийн орон нутгийн сурагчид байдаг.

Магдлан итгэмжлэл

Buckswood school нь Британийн олон улсын их сургуулиудын холбооны магадлан итгэмжтлэгдсэн гишүүн бөгөөд Олон улсын сургуулиудын холбоо, Олон улсын сургуулиудын Европын холбооны албан ёсны гишүүн сургууль юм. Мөн тус сургууль нь PET,  KET IGCSE , A Level курсуудын Кембриджийн олон улсын шалгалтын төвөөр бүрэн магадлан итгэмжлэгдсэн

Кампус

Buckswood School-ийн кампусыг сургуулийн хүмүүс Глобал тосгон гэж нэрлэдэг. Учир нь тус сургууль нь олон улсын сургууль боловч сургалтын салбар бүрт зориулсан тусдаа байртай. Түүнчлэн Кампус нь байгалийн үзэсгэлэнтэй газар байрладаг тул барилга байгууламжийг хүрээлэн буй орчноо алдагдуулахгүй материалаар хийсэн. Тус кампус нь Сургуулийн байшин, Номын сан, Урлагийн байр, Шинжлэх ухааны байр, Хэлний байр, Оюутны байр, Нийтийн танхим, Морины хашаа, Астрофур, Усан үзмийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, Сувилахуйн ухааны байр, Хөгжмийн байр, TJs кафе, Хоолны газар, Спорт заал, усан сан зэргээс бүрддэг.

Номын сан

Номын сан нь тус сургуулийн хамгийн эртний барилга бөгөөд загварыг нь өөрчилж болохгүй барилгуудын жагсаалтад орсон байдаг. Тус барилгыг 1066 онд Уильям байлдан дагуулагчийн ашигладаг байшингууд нэг байсан гэж үздэг.

School location