B.H.M.S /Business and Hotel Management School/нь Швейцарь улсын Люцерн хотод байрладаг Benedict Education Group-ийн салбар “Бизнес болон Зочид буудал, Зочлохуйн үйлчилгээ менежмент”-ийн хувийн Их Дээд Сургууль юм. Сургалтын хөтөлбөрүүд нь EduQua-ааp шалгагдан Robert Gordon University (UK) сургуулиар албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн ба давхар тус их сургуулийн дипломтой төгсөнө. Robert Gordon University нь Шотландын нэр хүндтэй улсын сургууль юм.
B.H.M.S-ийн сургуулийн болон оюутны дотуур байр нь үзэсгэлэнт Швейцарын Люцерн хотын зүрхэнд байрладаг. Кампус нь хотын төвдөө байрладаг бөгөөд оюутнууд сурч амьдрахад хамгийн тааламжтай нөхцөл бүрдсэн байдаг. Сургууль нь оюутнуудад зориулсан өндөр чанартай өвөрмөц сургалтын хэв маягаараа бусад их дээд сургуулиудаас ялгардаг. Мөн B.H.M.S-нь энэ чиглэлийн Швейцарын 5 дахь шилдэг их сургууль юм.