Cambridge School of Visual & Performing Arts

Танилцуулга

Cambridge School of Visual & Performing Arts нь 1985 онд байгуулагдсан бөгөөд урлаг, дизайн, драма, хөгжмийн чиглэлээр сургачдыг сургадаг мэргэжлийн бэлтгэл сургууль юм. Тус сургууль нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн үйл ажиллагаагаа, хичээлийн хөтөлбөрөө улам өргөжүүлэн Их Британийн болоод олон улсын оюутнуудад магистерийн өмнөх хөтөлбөрийг санал болгох болсон. Сүүлийн 25 жилийн хугацаанд Cambridge School of Visual & Performing Arts нь оюутнуудад өөрсдийн чадвараа хөгжүүлж, өөрсөддөө итгэх итгэлийг олж авах боломжыг бүрдүүлж өгсөн бөгөөд хамгийн нэр хүндтэй урлаг, дизайнын сургуулийн нэгт зүй ёсоор багтдаг.

Тус Сургууль нь University of the Arts London, Kingston University болон Британийн хамгийн алдартай сургуулиудын нэг болох Royal Academy of Dramatic Art зэрэг сургуулиудтай хамтран ажилладаг ба эдгээр сургуулиудын хичээлийн хөтөлбөрүүдийг сургуульдаа  явуулдаг байна.

CSVPA нь хувийн боловсролын байгууллага болох бөгөөд Кэмбрижийн Урлаг Шинжлэх ухааны хаязгаарлагдмал хариуцлагатай компанийн салбар юм. Урлаг Шинжлэх ухааны хаязгаарлагдмал хариуцлагатай компани нь Кэмбрижийн боловсролын групын эзэмшилд үйл ажиллагаагаа явуулдаг. CSVPA-н санал болгодог дээд боловсролын хөтөлбөрүүдийг Кингстонын их сургууль болон Фламоутын их сургуулиас батламжилсан байдаг. Үүнээс гадна бусад боловсролын хөтөлбөрүүд ч мөн адил University of the Arts London Awarding Body and Trinity-р магадлан итгэмжилсэн байна.

CSVPA-г сонгох шалтгаан
  • Өндөр мэдлэг чадвартай багш нараар хамт олноо бүрдүүлсэн
  • Уялдаа холбоотой сургалт нь оюутнуудад бусдаас ялгарах давуу тал сайн уран бүтээлч болох чадавхыг бүрэн төлөвшүүлэхэд тусална
  • Оюутнуудад олон нийтэд болон сургуульдаа тоглолт тавих маш олон боломжыг санал болгодог.
Оюутны хотхон

Оюутны байр

CSVPA нь оюутныг суралцаж буй бүх жилийн хугацаанд оюутны байраар хангадаг. Кембрижийн төвд байрлах CSVPA-ийн оюутны байр нь урлаг, соёлын үзэсгэлэнт газруудаар хүрээлэгдсэн тул оюутнуудад маш том давуу тал болж өгдөг.

Кембридж нь 16 гаруй музейтэй, үүнд олон зууны соёл иргэншлийг хамарсан үндэстний хамгийн том урлагийн цуглуулгын нэг Фицзвиллиам музей, улсын хамгийн үзэсгэлэнт галлерей ба 20-р зууны үеийн болон орчин үеийн урлагийн томоохон төв болох Kettle’s Yard зэрэг багтдаг. Кембридж нь залуу, шинээр гарч ирж буй бүтээлч хувь хүмүүсийн хөгжлийн төгс байршил юм.

Их сургуулийн байгууламжууд

  • 15 студи
  • 3 хөгжмийн өрөө
  • 4 драмын студи
  • 3D студиуд (архитектур ба дотоод засал чимэглэл / бүтээгдэхүүний дизайн)
  • График, дүрслэлийн студи
  • Гар урлалын студи
  • Хээ тайрах ба оёдлын өрөөнүүд
  • Будгийн өрөө
  • Модон ба метал ажилын өрөөнүүд
  • Дүрслэх урлагийн студи
  • Загварын студи
  • Гэрэл зургийн студи x 3
  • Хөдөлгөөнт зургийн студи
  • Дуу бичлэгийн өрөө
  • Зураг авалтын студи
  • Нүүр будалтын студи

School location