Cardiff University

Танилцуулга

1883 онд байгуулагдсан Cardiff University нь Их Британи  улсын Уэльсын Кардифт байдаг улсын, судалгааны их сургууль юм. Тус сургууль нь University College of South Wales and Monmouthshire нэртэйгээр 1893 онд үйл ажиллагаагаа эхлүүлж 1999 онд нэрээ Cardiff University болгон өөрчилсөн. Уг сургууль нь Уэльс дахь хамгийн эртний гурав дахь их сургууль бөгөөд Урлаг, Хүмүүнлэгийн ухаан ба Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Био анагаах ухаан ба хөдөө аж ахуйн сургууль, Физикийн шинжлэх ухаан ба инженерчлэл гэсэн үндсэн 3 сургуулиас бүрддэг.

Cardiff University нь Их британи улсын судалгааны их сургуулиудын Russell Group-н гишүүн сургуулиас гадна оюутнуудад өндөр чанартай судалгаанд суурилсан боловсрол олгодог хэмээн хүлээн зөвшөөрөгддөг ба 2014 онд хийсэн судалгааныхаа чанараар Их Британи улсдаа 5-т жагссан. Мөн уг сургууль нь 2015-2016 онд судалгааныхаа нөлөөгөөр Их Британи улсдаа 2-т орсон байна. 33,000 оюутантай Cardiff University нь Их Британи улсын хамгийн том их сургуулиудын нэг юм.

Кампус

Их сургуулийн кампус нь Cardiff-н төвд Cathays Park-н ойролцоо байрладаг ба кампус дээр хичээлийн үндсэн байр, сургуулийн захиргаа, шинжлэх ухааны номын сан зэрэг их сургуулийн нийт 26 байрны 22 нь байрлана. Хичээлийн барилгуудад Welsh School of ArchitectureCardiff School of Journalism, Media and Cultural Studies зэрэг ордог. Их сургуулийн бусад байрууд нь University Hospital of WalesHeath Park кампуст байрлах ба уг кампус дээр эрүүл мэндийн шижлэх ухааны сургалт явагддаг бөгөөд спорт зал, фитнес төв зэрэг байрладаг байна.

Номын сан

Их сургуулийн номын сан нь 1.2 сая гаруй хэвлэмэл ном зохиол, 375000 гаруй цахим ном, сэтгүүлтэй. Үүнээс гадна эдгээр номын санд ховор ном, сонингийн цуглуулга хадгалагддаг. Үүнд:

Британийн үндэсний өдөр тутмын сонин

Их сургуулийн Bute номын санд уг цуглуулга нь хадгалагддаг.

Османы цуглуулга                                                                                          

Өмнөд Америкийн сэтгүүлч, редактор Colin Osman-н нэрээр нэрлэгдсэн энэхүү цуглуулгад түүхийн сэтгүүл, ном, дуу бичлэгийн хальс, зурагт сэтгүүл зэрэг орно.

Уран барилгын ховор ном зохиолын цуглуулга

Тус цуглуулга нь Robert Williams-н номын сангийн үе буюу 19-р зууны эхэн үед холбогдох ховор ном зохиолын цуглуулгад тооцогддог. Мөн уг цуглуулга нь 20-р зууны үеийн уран барилгатай холбогдох хэд хэдэн ном зохиолыг багтаадаг байна.

Santander комек номын цуглуулга

Уг цуглуулга нь Скани хэл дээр бичигдсэн зурагт уран зохиолын хосгүй бүтээлүүд хэмээн тооцогддог номын цуглуулгыг агуулна.

Их сургуулийн үзүүлэлт:

2019 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар дэлхийд шилдэг 100-д орсон их сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүд:

  • Харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл – #25
  • Архитектор, Барилгын инженерчлэл – #37
  • Уул уурхай, ашигт малтмалын инженерчлэл – #43
  • Нүүр ам судлал – #50
  • Англи хэл, уран зохиол
  • Газар зүй
  • Эм зүй
  • Сэтгэл судлал
Яагаад Cardiff гэж?

Карьер боломж

Cardiff их сургуулийн эрдмийн зэрэг нь Их Британи орны хамгийн эрэлттэй дээд боловсролын зэргийн нэг бөгөөд их сургуулийн төгсөгчдийн 95.7% нь төгссөнөөс хойш 6 сарын дотор ажлын байртай болдог. Энэ нь Их Британи улсын дундаж буюу 94.6%-иас дээгүүр бөгөөд бусад тэргүүлэгч их сургуулиуд болох Оксфорд (93.4%), Кембридж (93.1%) нараас дээгүүр юм.

Оюутны карьерийн замд үзүүлэх тусламж, үйлчилгээ

Суралцаж эхэлсэн цагаас нь эхлэн оюутнуудын ажлын байранд шаардлагатай чадваруудыг хөгжүүлж, зорилгод нь хүрэхэд тусалдаг.

Олон улсын боломж

Бид дэлхий даяар 300 гаруй байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд Европын орнуудад сургалтын хүрээнд болон сургалтаас гадуур зуны болон бусад сургалтад хамрагдах боломж олгодог.

Уян хатан сургалтын хөтөлбөр

Сургуулиа төгсөх хүртлээ өргөн хүрээний сургалтын хөтөлбөрөөс зөвхөн өөрт тохирсон сургалтын хөтөлбөрийг бий болгох боломж.

Өөрийн суралцаж буй мэргэжлийн хажуугаар өөр аль ч хэлийг үнэгүй сурах

Анхлан суралцагч эсвэл дунд шатных гэдгээс үл хамааран өөрийн хүссэн хэлний хөтөлбөрөөс үнэ төлбөргүй суралцах боломжтой.

Хамгийн орчин үеийн кампус

600 сая фунтын хөрөнгө оруулалт хийсэн кампус нь оюутнуудад дэлхийн түвшний анги танхимд хичээллэх боломжийг олгоно.

Bachelor subjects

Master subjects

School location