Chemnitz University of Technology

Chemnitz-н төв хэсэгт байрлах Chemnitz University of Technology нь 1836 онд Royal Mercantile College нэртэйгээр байгуулагдан 1986 онд техникийн их сургууль болон өөрчлөгдсөн. Их сургууль нь 11400 оюутантай, 20 хүрэхгүй жилийн хугацаанд их сургуулийн оюутны тоо 4000-р өсжээ. Шинжлэх ухаан, инженерчлэл, удирдлагын чиглэлийн нийт 23000 орчим ажилтантай тус сургууль нь бүс нутгийнхаа чухал ажил олгогчдын тоонд зүй ёсоор багтдаг. Өнөөдөр судалгаа шинжилгээний салбар эзлэх их сургуулийн байр суурь, оруулж буй хувь нэмэр өндрөөр үнэлэгддэг. Тухайлбал их сургууль нь “материал ба ухаалаг системүүд” нөөц баялгийн үр ашигтай хэрэглээ ба хөнгөн хийц, хүн төрөлхтөн ба технологи зэрэг сэдвүүдээр судалгаа шинжилгээний ажил идэвхтэй өрнүүлдгийн зэрэгцээ даяаршил, нөөц баялгийн хүртээмжтэй байдал, хүн ам зүйн өөрчлөлт зэрэг зарим голлох хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөх хандалдагтай байдаг эдийн засаг, нийгмийн хөгжилд голлон анхаардаг бөгөөд энэ нь их сургуулийн үндэсний болон олон улсын нэр хүндийг өсгөх гол хөшүүрэг болдог. Их сургуулийн бусад их сургуулиудаас ялгарах хамгийн гол онцлог бол чадварлаг, нэр хүндтэй багш нараар хамт олноосоо бүрдүүлсэн явдал юм. Их сургууль нь эдгээр чадварлаг нэр хүндтэй багш нарынхаа тус, дэмжлэгээр ирээдүйн тогтвортой хөгжлийн олон улсын судалгааны төвд тооцогдох болсон.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

  • IELTS from 5.0
  • TOEFL internet based: min. 87
  • TOEFL paper based: min. 500 points
  • TOEFL computer based: min. 173 points

Bachelor subjects

Хичээлийн хөтөлбөр

School location