Кливлендийн Их Сургууль (CSU) нь АНУ-ын Охайо мужийн Кливленд хотын төвд байрладаг улсын судалгааны их сургууль юм. 1923 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн хувийн сургууль болох Фенн коллежтэй нэгдэснээр тус сургууль нь 1964 онд байгуулагдаж сургалтын үйл ажиллагаагаа 1965 онд эхэлсэн байна. 1969 онд Кливленд-Маршалын хуулийн коллэж Кливлендийн Их Сургуультай нэгдсэн. Өнөөдөр тус сургууль нь Охайо мужийн их сургуулийн тогтолцооны нэг хэсэг бөгөөд 120,000 гаруй төгсөгчтэй. 2020 оны байдлаар Кливлендийн Их Сургууль нь 17,000 оюутантай ба 175 хөтөлбөрийн сургалт явуулдаг байна.
Cleveland State University

Кливленд Их сургууль нь Кливленд хотын төвд орших үндсэн кампус болон Охайо мужийн Вестлейк-д байрласан зайны кампустай. Кливленд их сургуулийн оюутны хотхон нь 85 акр (34.3 га) талбайтай ба энэ нь Кливленд хотын төв хэсэг дахь хамгийн том талбайтай байгууламжид тооцогддог бөгөөд их сургуулийн сургалт, судалгаа, оюутны байр, захиргаа, оюутны амралтын төв зэрэгт ашиглагддаг 40 гаруй барилгыг агуулдаг. Кампусын гол барилга болох 21 давхар Родез Тауэр-т Их сургуулийн номын сан, хичээлийн танхим, салбар сургуулиудын тэнхим зэрэг байрлана. Их сургуулийн барилгууд нь түүхэн дурсгалт байгууламж Mather Mansion, сэргээн засвралагдсан Fenn цамхаг, шинээр баригдсан Оюутны төв зэрэг хуучин үеийн болон орчин цагийн архитектурын хэв маягийг хослуулдаг.

Номын сан
Их сургуулийн номын сан нь ном, сэтгүүл болон бусад төрлийн 900,000 гаруй сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний сантай бөгөөд дараах зүйлсээр үйлчилдэг:
- Номын сангийн цахим сурвалж болон интернетэд нэвтрэх боломжтой 100 комьпютер.
- Номын сангийн компьютерууд болон өөрийн төхөөрөмжөөс нэвтрэх боломжтой 29000 цахим сэтгүүл
- 975,000 хэвлэмэл ном болон дуу бичлэг, видео бичлэг, DVD, микроформ зэрэг материалаас бүрдэх 1,000,000 гаруй цуглуулга.
- Мэдээллийн хэрэгцээгээ хангахад тань тусслах найрсаг ажилчид.
- Оройн цагаар болон амралтын өдрүүдээр ажиллах хуваарь.
- 85 ОхайоLINK номын сангаас цахимаар болон биеэр үйлчлүүлэн ном зээлэх үйлчилгээ.
- Судалгааны хамгийн сүүлийн үеийн мэдээллийн сан.
- Номын сан хоорондын зээлийн үйлчилгээ

ТОВЧ МЭДЭЭЛЭЛ & ҮЗҮҮЛЭЛТ
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:
- 175+ сургалтын хөтөлбөр
- Багш, оюутны харьцаа 1:17
- 17,000+ оюутан
- Спорт баг 18+
- Охайо мужид програм хангамжийн сургалтын хөтөлбөрийг явуулж эхэлсэн хамгийн анхны сургууль
ҮЗҮҮЛЭЛТ:
- АНУ-ын шилдэг байрлалтай сургууль – #77
- АНУ-ын шилдэг сургууль – #282
2024 оны QS World University Ranking гаргасан жагсаалтаар Cleveland State University нь АНУ-д:
- #251-300 -т эрэдмлэгдсэн байна