Colorado State University нь Колорадо мужийн Форт Коллинст байрладаг улсын, судалгааны сургууль юм. Тус сургууль нь 8 коллеж, 55 сургалтын тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 65 мэргэжлээр бакалавр, 55 мэргэжлээр магистр, судалгааны 40 салбарт доктор бэлтгэдэг байна. Colorado State University-н сургалтыг өвөрмөц болгодог нэг онцлог нь дэлхийн түвшний чадварлаг багш нараар хамт олноо бүрдүүлсний зэрэгцээ нэг багшид ноогдох оюутны тоо цөөн учир оюутнуудын хувьд салбартаа тэргүүлэгч чадварлаг багш нартай ойр, хамтран ажиллаж чанартай мэдлэг боловсрол олж авах бүрэн боломжыг олгодог. Түүнчлэн тус сургуулиас Пулитцерийн шагналтан, сансрын нисгэгч, Колорадо мужын 2 захирагч асан зэрэг төрсөн байна.
Colorado State University

Танилцуулга
Товч мэдээлэл:
Кампус
Гол кампус
Colorado state university-н төв хэсэгт модоор хүрээлэгдсэн ногоон бүсэд байдаг 629м2 хэмжээтэй сургуулийн үйл ажиллагааны төв болдог тус кампус-д оюутны төв, номын сан, сургалтын танхимууд, спорт болон урлагийн заал, их сургуулийн театр, хөгжмийн заал, музей, амралтын төв, хоолны газар зэрэг агуулагдана.

Фүүтхилс кампус
Уг кампус нь Форт Коллинсын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд энд цаг уурыг шинлэх факультет, өвчнөөс урьдчилан сэргийлэх төв, инженерчилэлийн судалгааны төв, B.W.Pickett Equine төв, агаар мандлын судалгааны хамтын ажиллагааны институт, Animal Reproduction Biotechnology Lab зэрэг хэд хэдэн судалгаа шинжилгээний төвүүд байдаг.

Номын сан
Маргон номын сан нь 1965 онд байгуулагдсан CSU-н захирал асан Уиляам Э.Маргоны нэрэмжит номын сан юм. Өнөөгийн байдлаар тус номын санд 2 сая гаруй ном, сэтгүүл, засгийн газрын баримтууд хадгалагдадаг. Маргон номын сангийн 2-р давхарын материалуудын 10000 гаруй нь ховор ном зохиол байдгаас гадна хувь хүн болон байгууллагаас хандивласан хэдэн мянган ном зохиол, материалууд агуулагддаг байна.

Их сургуулийн үзүүлэлт:
2020 оны байдлаар улсдаа:
Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 67-94
Forbes сэтгүүлийн жагсаалтаар – 227
Times Higher Education жагсаалтаар – 401-500
U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 140
Washington Monthly жагсаалтаар – 98
2020 оны байдлаар дэлхийд:
Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 201-300
QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 442
Times Higher Education жагсаалтаар – 401-500
Яагаад CSU гэж?
ӨНДӨР ТҮВШНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ, ТЭРГҮҮЛЭГЧ СУДАЛГАА
CSU нь робот, инженерчлэл, анагаах ухаан гэх мэт төрөл бүрийн салбарын өндөр түвшний мэргэжлийн зэргийг санал болгодог. Үүнээс гадна оюутнуудад сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд лабораторид болон гадна байршил дээр багш, үе тэнгийхэнтэйгээ судалгаа явуулах, туршлага хуримтлуулах боломжийг олгодог.
АЖЛЫН БАЙРНЫ БОЛОМЖ
Та сонгосон ямар ч мэргэжлээр суралцаж байсан сургалтын хөтөлбөрийн дагуу үйлдэвэрлэлийн дадлага, мэргэжлийн дадлага зэрэгт хамрагдаж бодит туршлагыг хуримтлуулах ба энэ нь томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоох боломжийг олгодог. Оюутан төвтэй их сургууль, хот нь таныг амжилтанд хүрэх бүхий л боломжоор хангана.
ОЮУТНЫ АМЬДРАЛ
Олон зуун оюутны клуб, хүн амтай их сургуулийн кампус нь таны сургалт, соёлын үнэт зүйлс, хичээлээс гадуурх үйл ажиллагаа зэргийг тань дэмжиж, таныг сайн сайхан амьдруулах хамгийн шилдэг шийдэлтэй кампус юм.
Их сургуулийн талаарх баримтууд:
- Дэлхийн шилдэг 300 их сургуулийн нэг
- Байгалийн шинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрүүдээрээ дэлхийд #7-д ордог
- Дэлхийн шилдэг бакалаврын түвшний бизнесийн сургуулиудын нэг
- Олон улсын оюутнуудын бакалварын түвшний төгсөгчдийн 83%, магистрийн түвшний төгсөгчдийн 93% нь төгсөөд 6 сарын дотор ажлын санал хүлээж авдаг
- АНУ-ын шилдэг улсын сургуулийн нэг