Колумбиа коллеж нь 1936 онд байгуулагдсан бөгөөд Канадын Ванкувер хотод байрладаг хувийн, 2 жилийн их сургууль руу шилжих хөтөлбөртэй коллеж юм. Тус коллеж нь Колумбиа Коллежийн Нийгэмлэгийн харъяа сургууль билээ. Дэлхийн 61 гаруй улсаас ирж суралцдаг 2100 гаруй оюутантай Колумбиа Коллеж нь зэрэг олгох олон тооны 1-2 жилийн хугацаатай хөтөлбөрүүдийг оюутнууддаа санал болгодог бөгөөд бүрэн дунд боловсролоо дүүргэсэн сурагчдад Их сургуулийн шилжих хөтөлбөрийг санал болгодог. Их сургуулийн шилжих хөтөлбөр нь British Columbia мужийн дотор бөгөөд гадна байрлах аль ч их сургуулиуд руу кредит шилжүүлэх журмаар суралцах боломжийг олгодог байна. Мөн тус коллеж нь ахлах сургуулийн хөтөлбөр болон академик англи хэлний хөтөлбөрүүдийг явуулдаг бөгөөд хэлний хөтөлбөр нь Канадын Хэл шинжлэлийн холбоогоор магадлан итгэмжлэгдсэн юм.
Columbia College

Танилцуулга
Мэдээлэл
4. Кампус
Колумбиа коллеж нь үндсэн болон хойд гэсэн 2 кампустай.
Үзэсгэлэнт Ванкувер дахь үндсэн кампус:
Аюулгүй. Хөл хөдөлгөөнтэй. Олон улсын гэх үгс тус кампусыг тодорхойлно. 5 давхар, 73,000м2 хэмжээтэй уг барилга нь Ванкувер хотын төвийн зүүн талд байрладаг. Оюутнуудын амрах хэсэг, лаборатори, номын сан, ажилчдын оффис гэх мэт байгууламжуудыг агуулна. Эхний давхарт оюутан багш ажилчидад зориулсан хоолны үйлчигээний Subway, Taco del Mar, Bibi’s Kitchen гэх мэт газрууд байрладаг. Газар доорх машины зогсоолтой.

Хойд кампус:
2017 оны есдүгээр сард Колумбиа Коллеж нь 333 Terminal өргөн чөлөөнд шинэ кампус ашиглалтанд оруулсан. Хойд Кампусд ахлах сургуулийн хөтөлбөр болон англи хэлний хөтөлбөрүүд явагддаг.

Номын сан
Колумбиа коллеж нь гол кампусдаа 1 номын сантай. Ном гэрээр авч судлах, суун судлах, хичээл хийх өрөөнүүдтэй. Тус номын сан нь эрдэм шинжилгээний ажил, сэтгүүл, сонин, ном зэргийн 120 сая гаруй материалтай. Номын сан нь дараах хувиараар ажиллана.
Даваа-Пүрэв 8:30-19:00
Баасан 8:30-18:00
Бямба 9:00-16:30
Ням гараг болон тэмдэглэлт өдрүүдээр амардаг.
Хөтөлбөрүүд
- Ахлах сургууль
-Их сургуульд шууд дэвшин суралцах эрхтэй ахлах ангийн хөтөлбөр
-Итгэмжлэгдсэн бүрэн дунд боловсролын хөтөлбөр (Их сургууль руу шилжих хөтөлбөрт -хамрагдах эрхтэй)
-Насанд хүрэгчдийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах хөтөлбөр
-Их сургуульд орох бэлтгэл хөтөлбөр
- Гол хөтөлбөр
Хүмүүнлэгийн хөтөлбөр:
-Бизнесийн удирдлага
-Эдийн засаг
-Ерөнхий урлаг
-Нийтийн харилцаа
-Улс төрийн шинжлэх ухаан
-Сэтгэл судлал
Шинжлэх ухааны хөтөлбөр:
-Компьютерын шинжлэх ухаан
-Ерөнхий шинжлэх ухаан
-Математик
Их сургууль руу шилжих хөтөлбөр
60 хүртэлх кредитийн хичээлийг эхний нэг болон хоёр жилд тус коллежд суралцаад Канад даяар болон British Columbia муж дахь их сургуулиуд руу шилжин суралцах боломжтой. Үүнд:
-Thompson Rivers University -Capilano University
-Simon Fraser University -Royal Roads University
-University of Northern British Columbia -Kwantlen Polytechnic Univeristy
-University of Victoria -University of British Columbia
-Vancouver Island University -University of the Fraser Valley
