1987 он хүртэл Ланчестер Политехникийн сургууль, 1992 онд Их сургууль хэмээн нэрлэгдэх хүртлээ Ковентри Политехникийн сургууль хэмээн нэрлэгддэг байсан Англи улсын Ковентри-д байрлалтай Ковентри их сургууль нь судалгааны, улсын сургууль юм. Маш олон тэнхимээс бүрдсэн 4 салбар сургуулиас гадна өөр өөр салбараар мэргэшсэн 11 судалгааны төвтэй бөгөөд бакалаврын болон бакалаврын дараах түвшний нийт 300 орчим хөтөлбөрийг санал болгодог байна. 31000 гаруй оюутантай Ковентри их сургууль нь хотынхоо хоёр том сургуулийн нэг нь болохоос гадна Их Британи улсын хамгийн хурдацтай хөгжиж буй их сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг. Түүнчлэн Ковентри их сургууль нь Англи улсын их сургуулиудын холбооны гишүүн юм.
Ковентри их сургуулийн 4 салбар сургууль:
- Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбар сургууль
- Бизнес ба хууль зүйн салбар сургууль
- Инженерчлэл, хүрээлэн буй орчин, компьютер тооцооллын салбар сургууль
- Эрүүл мэнд, амьдралын тухай ухааны салбар сургууль