Австралийн Central Queensland University буюу CQUniversity нь Төв Квинсландын их сургууль ба бүс нутгийн Австралид байрладаг хамгийн том их сургууль бөгөөд эх газрын бүх мужийг хамарсан 20+ байршилтай. Энэхүү сургууль нь Мэргэжил, Дээд боловсрол, Эрдэм шинжилгээний олон янзын хөтөлбөрийг санал болгодог.
Их сургуулийн оюутнууд Австрали улсдаа ажил эрхлэлтийн хувиар тэргүүлдэг. Австралийн Excellence in Research for Australia (ERA) нь тус сургуулийг 22 чиглэлээр дэлхийн түвшний судалгаа хийж байгаа хэмээн хүлээн зөвшөөрдөг байна. Тус сургууль нь практик, хэрэглээний судалгааг орон нутгийн болон дэлхийн хамтын нийгэмлэгүүдэд бодитойгоор хүргэхийн тулд аж үйлдвэрүүдтэй хэрхэн холбоотой байх ёстойг харуулдаг Австралийн тэргүүлэгч сургуулиудын нэг билээ.