Curtin University

Танилцуулга

Өмнөд Австралийн Пэртд байрлах Curtin University нь Австралийн 14-дөх ерөнхий сайд John Curtin-н нэрэмжит улсын судалгааны их сургууль юм. Их сургууль нь Өмнөд Австралийн хамгийн том их сургуульд тооцогддог бөгөөд 2016 онд оюутны тоо 58000 хүрсэн байна.

Curtin University нь 1986 оны Өмнөд Авсралийн их хурлын шийдвэрээр их сургууль болон өргөжсөн ба энэ үеэс эхлэн их сургууль нь Сингапур, Малайз, Дубай зэрэг хотуудад өөрийн кампусуудаа байгуулан тасралтгүй өргөжин хөгжсөөр ирсэн. Curtin University нь 20 орны 90 гаруй их дээд сургуультай хамтран ажилладаг ба 5 факультет 95 мэргэжлийн төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сургууль нь Австрали улсын хамгийн анхны технологийн их сургууль бөгөөд Австралийн технологийн холбооны гишүүн сургууль юм. Их сургууль нь байгалийн баялаг, эрчим хүч, мэдээлэл-харилцаа холбоо, эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийн салбаруудад судалгаа шинжилгээний ажлыг идэвхитэй явуулдаг.

Товч мэдээлэл:
50,000+ оюутан
3,000+ багш, ажилчид
130+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 31%
Багш, оюутны харьцаа 1:20
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 48:52
Кампус:

Их сургууль нь Пэртийн метрополитан бүсэд 3 кампустай. Их сургуулийн бизнесийн сургуулийн барилга Пэртийн төв бизнесийн дүүрэгт, хуулийн сургууль нь Murray Street-д байрладаг. Мөн их сургууль нь Pert-с гадна EsperanceMargaret RiverGeraldton зэрэг хотуудад кампустай.

Curtin University нь 2017 оны 4-р сард Дубайдах “Дубай олон улсын академик хот”-д шинэ кампусаа байгуулсан. Тус кампусыг Арабын нэгдсэн Эмират улсад суугаа элчин сайд Arthur Spyrou 2017 оны 10-р сард албан ёсоор нээсэн. Дубайдах Curtin University-н хичээлийн хөтөлбөрийн бүтэц Curtin University-нхтай адилхан байдаг. Curtin University Dubai-г Knowledge and Human Development AuthorityKHDA-с магадлан итгэмжилсэн байдаг бөгөөд Curtin University-н академик боловсрол-г Дубайн хувийн болон улсын аж ахуй нэгжүүд хүлээн зөвшөөрдөг.

Curtin University-н хамгийн том олон улсын кампус болох Малайзын Мири дахь  кампус нь их сургуульд хийгдсэн томоохон хөгжил дэвшлийн нэгт зүй ёсоор тооцогддог. Curtin University нь 1999 оны 2-р сараас эхлэн Мирид үйл ажиллагаагаа явуулах болсон бөгөөд 2002 онд энд кампусаа байгуулсан. Их сургуулийн уг кампуст 45 орны 4000 гаруй оюутан суралцдаг.

Curtin University нь 2008 оны 11-р сарын 23-нд Сингапурт кампусаа байгуулсан.

Номын сан:

Кертиний их сургуулийн номын сан нь ирээдүйн боловсролыг дэмжиж агуу ухаантнуудыг урамшуулах зорилготой номын сан юм. Номын сангийн цуглуулга нь 1966 онд Баруун Австралийн Технологийн Институт байгуулагдсанаас хойш боловсруулагдсан. Энэхүү цуглуулгад ном (цахим ном орно), аудио-визуал материал (видео, DVD, иж бүрдлийг багтаасан), сэтгүүл, цахим сэтгүүл, мэдээллийн сан зэрэг орно. Цуглуулгын сэдэв агуулга нь Куртиний өнөөгийн болон өнгөрсөн үеийн судалгаа, заах ашиг сонирхлыг тусгасан болно.

Bachelor subjects

Master subjects

Actuarial and Financial Science Advanced Accounting Applied Design and Art Applied Linguistics Architecture Banking and Finance Biomedical Sciences Business Administration Business Research Chemical Engineering Chemistry Child and Adolescent Health Nursing Clinical Nursing Clinical Physiotherapy Commerce Computer Science Corrosion Engineering Development Planning Diabetes Dietetics Dryland Agricultural Systems Food Science and Technology Geographic and Geospatial Information Science Geology Geophysics Health Administration/Services Management Health Promotion Human Resources Human Rights Indigenous Studies Industrial Engineering Information Management and Library Studies Information Systems International Business International Health International Relations and National Security Internet Communications Logistics and Supply Chain Management Marketing Master of Sustainability and the Built Environment Mathematical Sciences Media and Communication Metallurgy Midwifery Mineral and Energy Economics Mining Nursing Nursing - Nurse Practitioner Nursing Practice Occupational Health and Safety Occupational Therapy Petroleum Engineering Pharmacy Physiotherapy Predictive Analytics Professional Accounting Project Management Psychology Public Health Records Management and Archives Science Secondary Education Sexology Speech Pathology Subsea Engineering Sustainability Management Sustainability and Climate Policy Sustainable Aquaculture Taxation Urban and Regional Planning

School location