Daemen College

Daemen College нь Нью Йоркын Амхэрстэд байдаг орчин үеийн хосолсон боловсролын хувийн коллеж юм. Тус коллеж нь 1947 онд байгуулагдсан, бакалавр болон бакалврын дараах түвшинд оюутан сургадаг. Коллежийн хичээлийн хөтөлбөр нь мэргэжлийн програм, чөлөөт сургалт хосолсон байдаг учир оюутнууд аливаа зүйлийг олон талаас нь харж, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадварт суралцсан байдгаас гадна тодорхой сорилтод бэлтгэгдсэн байдаг.

Daemen College –н сургалтын хөтөлбөр нь үндсэн 7 элементэд төвлөрсөн байдаг. Үүнд:

  • Бодитоор дүн шинжилгээ хийх
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх
  • Мэдээллийг ойлгож хүлээн авах
  • Ёс суртахуун болон ёс зүйн хоорондын ялгааг олж харах
  • Харилцааны ур чадвар
  • Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар
  • Нэгтгэн дүгнэх чадвар
  • Иргэний хариуцлага зэрэг хүчин зүйлс багтна.

Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд оюутны чадварт түлхүү анхаарсан ийм хөтөлбөр нь оюутнуудын насан туршийн боловсролын баттай үндэс болж өгдөг. Уг коллежийн түүхийн талаар товч дурьдвал коллеж нь анх 1947 онд Эмэгтэйчүүдийн  Rosary Hill College-р үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ч 1968 онд анхны эрэгтэй оюутнаа төгсгөж улмаар 1976 оноос эхлэн нэр, үйл ажиллагааныхаа хүрээг өөрчлөн эрхтэй оюутнуудыг элсүүлэн сургах болсон.

Бакалаврын түвшин

  • Дүнгийн голч: 2.5
  • TOEFL 77
  • IELTS 6.5
  • Физик эмчилгээ: Дүнгийн голч 3.1
  • Сувилахуй: Дүнгийн голч 3.1
  • Биеийн тамир, спорт: Дүнгийн голч 3.1

Бакалаврын дараах түвшин

  • Дүнгийн голч 3.0
  • Сувилахуй болон түүнтэй холбогдох мэргэжил: дүнгийн голч: 3.25 буву түүнээс дээш
  • TOEFL : 77
  • IELTS: 6.5

Bachelor subjects

School location