De Montfort University

Танилцуулга

De Montfort University Leicester (DMU) нь Английн Лестер хотод байрлах улсын их сургууль юм. Тус их сургууль нь Дээд боловсрол олгох тухай хуулийн дагуу 1992 байгуулагдсан ба ингэхдээ 1265 онд Английн анхны парламентыг байгуулсан гавьяат 13-р зууны Лестерийн гүн Эрик Симон де Монфортын нэрээр Де Монфортын их сургууль хэмээн нэрлэгдсэн байна. Боловсролын яамнаас 2017 оны заах ур чадварын хүрээний хүрээнд их дээд сургуулийг алтан үнэлгээгээр шагнасан юм. Мөн Дэ Монфорт их сургууль нь хамтын нөхөрлөлийн орнуудын их сургуулиудын холбооны гишүүн юм.

Их сургууль нь ажил мэргэжилтэй холбоотой ур чадварыг тэргүүнд онцолдог. Их сургуулийн олон сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагууд баталдаг ба  сургалтын үйл явц нь өнөөгийн практик үйл ажиллагаатай уяалдан явдаг. Дэ Монфорт их сургууль нь бизнесийн өргөн цар хүрээтэй бөгөөд их сургуулийн оюутнууд BBC, NHS, HP, Deloitte зэрэг олон байгууллагуудтай хамтарч ажиллах боломжтой байдаг.

Урлаг, Дизайн, Хүмүүнлэгийн ухаан сургууль

Бизнес, Хууль Зүйн сургууль

Эрүүл мэнд, Анагаах ухааны сургууль

Комьпютер, Инженерчлэл, Хэвлэл Мэдээллийн сургууль

27,000+ оюутан
3,000+ багш, ажилчид
130+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 38%
Багш, оюутны харьцаа 1:20
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 46:54
Кампус:

DMU-ийн кампус нь олон тооны дэлгүүр, кафе, шөнийн амьдрал хөгжсөн хотын төвөөс 5-хан минут алхаад хүрэх зайд байрладаг бол кампусын QEII чөлөөт цагаа өнгөрөөх төв нь хананд авирах, 25 метр усан сан, бүжгийн студи зэрэг маш олон төрлийн байгууламжтай.

Хичээлийн бус цагаар оюутнууд 140 гаруй клуб, нийгэмлэгээс сонгох боломжтой бөгөөд их сургууль нь оюутны хотхонд гутлын дизайнер Жимми Чоо, зохиолч Адель Паркс зэрэг өөрийн салбартаа тэргүүлэгч хүмүүсийг урьж лекц уншуулдаг байна.

DMU нь кампусын талбай, сургалтын өрөө, хоолны газрууд, оюутны холбоо, оюутны хотхоныг хүрээлсэн ногоон байгууламжийг сайжруулахад 136 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийжээ.

Их сургуулийн үзүүлэлт:

2024 оны байдлаар улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – #109

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – #110

Times / Sunday Times  жагсаалтаар – #92

2024 оны байдлаар дэлхийд:

Times Higher Education жагсаалтаар – #601-800

Bachelor subjects

Master subjects

School location