Дэйкиний их сургууль нь Австралийн Викториа дахь улсын их сургууль юм. 1974 онд хуулийн дагуу байгуулагдсан тус их сургуулийг Австралийн хоёр дахь Ерөнхий сайд Альфред Дейкиний нэрээр нэрлэсэн байна.
Австралийн тэргүүлэх дээд боловсролын үйлчилгээ үзүүлэгчдийн нэг болох 40-өөс дээш жилийн туршлагатай, олон шагнал хүртсэн Deakin их сургууль нь жил бүр 60,000 гаруй оюутнуудад сургалт явуулдаг бөгөөд оюутнууддаа дэлхийн хэмжээний хөтөлбөр, хязгааргүй боломжийг санал болгодог.
Дэйкиний их сургууль нь Австралийн хамгийн хурдацтай хөгжиж буй судалгааны их сургуулийн нэг юм. Тус сургуулийн хийсэн судалгааны 89 хувь нь дэлхийн хэмжээний буюу түүнээс дээш үнэлгээтэй байдаг.
Дэйкин 2010 оноос хойш жил бүр Викторийн бүх их сургуулиудын дунд бакалаврын оюутны сэтгэл ханамжийн үнэлгээ хамгийн өндөр байсан бөгөөд 2010 оноос хойш Викторийн бүх их сургуулиудын дунд бакалаврын дараах түвшний оюутнуудын сэтгэл ханамжийн хувьд жил бүр эхний хоёрт багтжээ.