Drew University

Drew University нь 1867 онд байгуулагдсан, холимог боловсрол олгодог хувийн их сургууль юм. Drew University буюу Phi Beta Kappa урлагийн их сургууль нь Нью Йорк хотын ойролцоо орших Нью Жерсигийн Мадисонд байдаг. Жилдээ 2000 оюутан элсүүлдэг уг их сургууль нь 148 багш ажилтантай бөгөөд тэдгээрийн 99 хувь нь мэргэжлийхээ чиглэлээр эрдмийн дээд цол, зэрэг /профессор/ хамгаалсан салбар салбартаа мэргэшсэн манлайлагчид байдаг.

Drew Theological School, Caspersen School нь магистр болон докторын зэргийн хөтөлбөрйиг санал болгож харин College of Liberal Art нь 30 гаруй мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд мэргэжилтэн бэлтгэдэг. Баклаварын түвшний суралцагчдын хувьд хичээлийнхээ хажуугаар  эрдэмтдийн Charles A. Dana судалгааны хүрээлэнд дадлагажин 2015 оны анагаахын салбарын  Нобелын шагналтаны төрсөн нутагт боловсрол эзэмшинэ гэдэг маш сайхан боломж нээгдэж буй хэрэг юм.

Товч мэдээлэл:
2,000+ оюутан
210+ Багш, ажилчид
Олон улсын оюутны хувь 2%
Багш, оюутны харьцаа 1:11
50+ орны оюутнууд
Кампус

Оюутнуудын 95% нь амьдардаг 75 га хэмжээтэй Drew University-н кампус нь Мадисон хотын төвд байрладаг. Битүү модоор хүрээлэгдэсэн маш үзэсгэлэнтэй тус кампус нь сургуульдаа “Моддын дунд орших сургууль” хэмээх нэрийг авч ирсэн байна. Мөн тус их сургууль нь өөрийн соёл, шашны болон түүх судлалын төвүүд, театртай бөгөөд хичээлийн жилийн хугацаанд оюутнууддаа зориулан нэр хүндтэй улс төрч, сэтгүүлч болон бусад нийгмийн алдартнуудыг урин илтгэл зохион байгуулдаг. Drew University-н байрлах Madison хот нь 16000 орчим хүн амтай, Midtown Manhattan-с 30 миллийн зайтай оршдог жижиг хот юм.

Номын сан

Drew их сургуулийн номын сан нь 300000 гаруй боть ном, диссертаци болон онолын тусгай эмхтгэлүүдтэй. Мөн номын сангийн Rose жигүүрийн A хэсэгт микро хальс хэлбэртэй эмхтгэлүүд байрладаг бол оюутнуудад зориулсан бичил хальс уншигч, хэвлэгч, комьпютер зэрэг төхөөрөмжүүд нь номын сангийн С хэсэгт байдаг. Харин номын сангийн А хэсэгт АНУ болон Нъю Жерсигийн засгийн газрын баримт бичиг болоод НҮБ-н гаргасан баримтууд хадгалагддаг байна.

Их сургуулийн нэр хүнд:
  • Үндэсний либерал урлагийн коллежуудаас чанар нэр хүндээрээ 116-д ордог (U.S. News & World Report 2019)
  • Театрын чиглэлийн хөтөлбөрөөрөө АНУ-д эхний 10-т ордог (The Princeton Review 2018)
  • Америкийн шилдэг 50 коллежийн нэг (The Princeton Review 2018)
  • Нийт оюутны 96% нь сургуульдаа сэтгэл ханамжтай байдаг
Их сургуулийн талаарх баримтууд:

School location