Edinburgh Napier University

Танилцуулга

Edinburgh Napier University нь Шотланд улсын Эдинбург-т байрладаг улсын их сургууль юм. Энэхүү сургууль нь анх 1964 онд Шотландын математикч John Napier-н нэрээр нэрлэгдэж Napier Technical College нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байж ээ. Тус сургууль нь 1992 онд их сургууль болон өргөжиж нэрээ Napier University болгон өөрчилсөн ба 2009 онд одоогийн Edinburgh Napier University нэрээ авсан байна. Их сургууль нь MerchistonCraiglockhart, Sighthill гэсэн 3 кампустай. Edinburgh Napier University их сургууль нь 2016 оны THE дэлхийн их сургуулиудын жагсаалтаар дэлхийн шилдэг их сургуулиудын нэгээр шалгарснаас гадна төгсөгчдийн ажил эрхлэлт, сургалтын чанараараа 5 од шагналыг хүртсэн. Мөн 2017 оны the Guardian University Guide жагсаалтад оюутнуудынхаа мэдлэг чадвараараа Их Британи улсын шилдэг их сургуулиар тодорчээ. 20,000 гаруй оюутантай тус сургууль нь Шотланд улсын хамгийн шилдэг их сургуулиудын нэг юм.

Товч мэдээлэл:
20,000 оюутан
140+ орны оюутан
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 55:45
Багш, оюутны харьцаа 1:19
Нийт оюутны 33% нь олон улсын оюутнууд
Төгсөгчдийн 95% нь төгссөнөөс 6 сарын дотор ажлын байртай болдог
Кампус

Sighthill Кампус

Хотын төвөөс баруун захад байрлах тус кампус дээр 5,000 гаруй оюутан байрладаг бөгөөд их сургуулийн Эрүүл мэнд, Нийгмийн халамжийн сургууль болон Хэрэглээний шинжлэх ухааны сургууль байрлана. Тус кампус нь 5 давхар сургалтын байр, номын сан, сургалтын эмнэлэг, кафе, спорт төв, фитнес төв зэрэг байгууламжтай.

Merchiston Campus

16-р зууны үеэс үүдэлтэй тус кампус дээр их сургуулийн урлагийн сургууль, комьпютер тооцооллын сургууль, инженерчлэл & барилгын инженерчлэлийн сургууль байрладаг. Кампус дээрх байгууламжууд нь хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөс бүрдэх сургалтын танхим, хөгжмийн студи, зургийн студи, комьпютерийн лаборатори зэргээс бүрдэнэ.

Craiglockhart Кампус

Уг кампуст их сургуулийн бизнесийн сургууль байрлаж үйл ажиллагаагаа явуулахаас гадна хуулийн чиглэлийн хөтөлбөрийн хичээлүүд явагддаг. Уг кампус нь архитекторын хуучин үеийн загварыг орчин үеийн загвартай хослуулсан үзэсгэлэнтэй барилгатай бөгөөд кампус дээрх байгууламжууд нь кафе, номын сан, лекцийн танхим, инновацийн төв, лаборатори зэргээс бүрдэнэ.

Номын сан

Их сургуулийн номын сан нь нийт 200,000 гаруй маериалыг агуулах бөгөөд оюутнуудыг:

  • Хэвлэмэл болон дуу дүрс бичлгийн хэлбэртэй сургалт судалгааны материалууд
  • Чимээгүй сургалтын орчин
  • Ганцаарчилсан болон багаар ажиллах өрөө
  • Принтер, скайнер, хувилагч машин
  • Лавлах үйлчилгээ зэргээр хангадаг.
Их сургуулийн үзүүлэлт
Их сургуулийн үзүүлэлт Их Британи улсдаа мэргэжлээр:

Complete University Guide 2020:

  • Нягтлан бодох бүртгэл, санхүү – #9
  • Барилгын инженерчлэл – #6
  • Хэвлэл мэдээлэл – #2
  • Англи хэл – #2
  • Маркетинг – #10
  • Хөгжим – #4
  • Социологи – #4

The Times/Sunday Times Good University Guide 2020:

  • Нягтлан бодох бүртгэл, санхүү – #5
  • Барилгын инженерчлэл – #4
  • Хэвлэл мэдээлэл – #6
  • Англи хэл – #2
  • Сэтгэл судлал – #8
  • Социологи – #3

Bachelor subjects

Master subjects

School location