Fairleigh Dickinson University нь 1942 онд байгуулагдсан хувийн их сургууль юм. Их сургууль нь 100 гаруй мэргэжлийн хөтөлбөрүүдэд оюутан сургадаг 12000 оюутантай, New Jersey дэх хамгийн том дээд боловсролын байгууллага юм.
Их сургуулийн 12247 оюутны 9199 нь бакалаврын түвшний үлдсэн 3048 нь бакалаврын дараах түвшний бүтэн цагийн оюутнууд байдаг. Мөн тус сургууль нь 1200 гаруй олон улсын оюутантай, эдгээр олон улсын оюутнуудын дийлэнх нь их сургуулийн Метрополитан кампуст болон олон улсын оюутнуудад зориулан байгуулсан FDU Vancouver-т суралцдаг.
FDU нь 2014 оны U.S. News & World Report-с гаргасан шилдэг коллежуудын жагсаалтад 69-д бичигджээ. Мөн тус сургууль нь Нэгдсэн үдэсний байгууллагатай урт хугацаанд хамтран ажиллаж байгаа ба чадварлаг оюутнуудад Нэгдсэн үндэсний байгууллага болон тус байгууллагын бусад агентлагуудад дадлагажих боломжыг олгодгоороо онцлогтой. 2009 онд их сургууль нь Нэгдсэн үндэсний байгууллагын Эдийн засаг, Нийгмийн хороотой зөвлөлдөх тусгай харилцаа холбоо тогтоосон анхны коллеж болж байжээ.