Флоридагийн Бока Ратонд үндсэн кампус нь байрлах Florida Atlantic University нь улсын их сургууль бөгөөд Dania Beach, Davie, Fort Lauderdale, Jupiter зэрэг газруудад кампустай. Их сургууль нь бакалавр болон бакалврын дараах түвшний урлаг, хүмүүнлэгийн ухаан, шинжлэх ухаан, анагаах ухаан, нягтлан бодох бүртгэл, инженерчлэл, бизнес, боловсрол, нийтийн удирдлага, уран барилга, компьютерийн шинжлэх ухааны салбарыг хамарсан 180 гаруй хөтөлбөрийг санал болгодог.
Florida Atlantic University нь 1964 онд байгуулагдаж байсан, зүүн өмнөд Флоридагийн хамгийн анхны улсын сургуульд тооцогддог бөгөөд тус сургууль нь байгуулагдсан даруйдаа зөвхөн бакалаврын дараах түвшний хөтлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэж байсан байна. Анхандаа их сургуулийн элсүүлэх оюутны тоо бага байсан ч бакалаврын зэргээр оюутан сургах болсноор элсэгчдийг тоо хурдацтай өссөх болсон бөгөөд 2012 оны байдлаар их сургуульд элсэх оюутны тоо 30,000 хүсэн байна. Их сургууль нь ийн үүсэн байгуулагдсан цагасаа эхлэн өнөөг хүртэл нийт 110000 мэргэжлийн чиглэлээр 153160 мэргэжилтэн бэлтгээд байна.
Сүүлийн жилүүдэд их сургууль нь сургалт, судалгааны чанараар улсдаа болон олон улсад эзлэх байр сууриа нэмэгдүүлэхэд чиглэсэн доривтой ажлуудыг хийх болсон. Тухайлбал их сургуулийн зүгээс элсэлтийн шаардлагаа өндөрсгөх болсноос гадна кампустаа шинэ барилга, байгуулажуудыг бариулан, томоохон судалгааны байгууллагуудтай түншийн харилцаа тогтоон хамран ажиллаж эхэлсэн. Мөн 2010 онд их сургууль нь анагаахын коллежоо байгуулсан.