Florida International University

Танилцуулга

Florida International University  нь 1965 онд байгуулагдсан Флоридагийн Миами мужид байдаг улсын, судалгааны их сургууль юм. Их сургуулийн судалгаа шинжилгээний салбарт гүйгцэтгэх үүрэг өндрөөр үнэлэгддэг ба Carnegie Foundation-с тус сургуулийг судалгааны ажил идэвхитэй өрнүүлдэг их сургуулидын нэгээр тодруулсан байдаг. Флоридагийн их сургуулийн салбар сургуулиудын нэг болох Florida International University  нь Флоридагийн бакалаврын дараах түвшний нэр хүндтэй шилдэг суралгааны их сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд жилд бакалаврын болон баклаврын дараах түвшний  3400 гаруй оюутан бэлтгэн гаргадаг. Тус сургууль нь 23 салбар сургууль, коллежоороо дамжуулан 280 мэргэжлийн чиглэлийн 191 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэхээс гадна  анагаах ухаан, хууль, инженерчлэл, бизнесийн удирдлага, уран барилгын  салбарыг хамарсан магистерийн 81, докторын 34, мэргэжлийг 3 хөтөлбөрийг санал болгодог. Florida International University нь элсүүлэн сургадаг оюутныхаа тоогоор АНУ-д 4-т, Флоридад 2-т, Өмнөд Флоридад 1-т тус тус бичигддэг бөгөөд их сургууль нь 2016 онд  бакалаврын дараах түвшний 8770 оюутныг багтаагаад нийт 55112 оюутан элсүүлжээ.

Кампус

2009 онд Modesto Maidique кампус нэртэй болж өөрчлөгдсөн их сургуулийн үндсэн кампус болох University Park кампус нь Миами хотын ойролцоо 344 акр (1.4км2) тайлбайг эзэлж байрладаг. Тус кампуст их сургуулийн ихэнхи салбар коллеж, сургууль, захиргааны барилгууд болон их сургуулийн үндсэн байгууламжууд байрладаг. Кампусын онцлох барилгуудад дүрслэх урлагийн төв, музей, цэнгэлдэх хүрээлэн, инженерчлэлийн төв зэрэг орно.

 

Хойд Майамид байрлах Бискейн Бэй кампус нь FIU-ийн хоёр дахь кампус юм. Тус кампусыг 1977 онд Гарольд Кросби нээсэн бөгөөд кампус нь 200 акр (809,000 м2) талбайтай. Бискейн Бэй кампус нь мөн зочлохуйн ухаан, аялал жуулчлалын менежментийн сургууль,  сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны сургууль, усан сангийн төв, Kovens хурлын төв зэргийг агуулна. FIU-ийн оюутны автобусууд болох Голден Пантер Экспресс нь ажлын өдрүүдэд өдрийн турш үндсэн кампус ба Бискейн Бэй кампусыг хооронд явдаг байна.

Номын сан

Номын сан

Их сургууль нь :

  1. Green Library
  2. Glenn Hubert номын сан
  3. Wolfsonian номын сан
  4. Инженерчлэлийн номын сан
  5. Хуулийн номын сан
  6. Анагаахын номын сан гэсэн 6 номын сантай.

Green Library

Green Library нь их сургуулийн төв номын сан юм. Их сургуулийн кампусын хамгийн том барилгад тооцогддог уг номын сангийн  загварыг 1973 онд уран барилгач David M.Harper гаргаж байсан ба хожим 1990 тус барилгыг өргөтгөх болж зураг төсөл дээр уран барилгач M.C.Harry болон түүний хамтрагчид ажиллсан байдаг. Номын сан нь 9 давхар бөгөөд нэг дүгээр давхарт хичээлийн танхим, лекцийн өрөө, оюутанд туслах төвүүд байрладаг бол 2-р давхарт зураг зүй, компьтерийн лабораториуд байдаг. Харин 3-р давхарт их сургуулийн Анагаахын номын сан, оюутан, багш ажилчдад зориулсан мэдээллийн төв байрлах ба 4-р давхарт их сургуулийн архив, тусгай цуглуулга агуулах хэсэг байдаг. Уран барилгын номын сан, хөгжим, дуу, дүрс бичлэгийн цуглуулгууд номын сангийн 5-р давхарт байдаг бол 6 болон 7-д давхаруудад олон салбарын ном хэвлэлүүд, оюутны лоунж байдаг. Харин номын сангийн хамгийн дээд давхарт номын сангийн захиргаа, техникийн үйлчилгээний хэлтэсүүд байрладаг.

Инженерчлэлийн номын сан

Их сургуулийн инженерчлэлийн номын сан нь инженжерчлэлийн төвийн төв байрны 2-р давхарт байрладаг.

Хуулийн номын сан           

Их сургуулийн хуулийн номын сан нь 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уг номын сан нь зөвхөн хуулийн ангийн оюутнуудад зориулагдсан хэдий ч бусад оюутнуудын хувьд номын санг судалгааны зорилгоор ашиглах бүрэн боломтой.

Анагаахын номын сан

Green Library–н 3-р давхарт байрлах Их сургуулийн анагаахын номын сан нь 2009 оны 8-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд анагаахын салбарын олон ном сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээлүүд хадагалагдаж байдаг.

Glenn Hubert номын сан

Их сургуулийн Glenn Hubert номын сан нь Biscayne Bay Кампуст байрладаг. Уг номын сан нь хэмжээний хувьд хэдий жижиг ч Biscayne Bay Кампусын оюутнуудын сургалт судагааны ажилд хэрэг болох  ном зохиол, мэдээллийн их үүсвэрээр бүрэн хангадаг.

Wolfsonian номын сан

Wolfsonian номын сан нь их сургуулийн Wolfsonian Музейд байрладаг. Уг номын санд уран барилга, урлаг, дизайн, 1885-1945 оны үеийн өрнөдийн түүх холбогдолтой зохиол бүтээлүүд нэлээдгүй байдаг байна.

Их сургуулийн эдгээр номын сангуудад нийт 2,097,207 орчим боть ном, 52,511 тогтмол хэвлэл, 3,587,663 микро хальс хэлбэртэй ном зохиолууд хадагалагдаж байдаг.

Их сургуулийн үзүүлэлт

Улсдаа:

Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 59-66

Forbes сэтгүүлийн жагсаалтаар – 155

Times Higher Education жагсаалтаар – 160

U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 64

Washington Monthly жагсаалтаар – 128

Дэлхийд:

Academic Ranking of World Universities (ARWU) үзүүлэлтээр – 151-200

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 305

Times Higher Education жагсаалтаар – 201-250

U.S. News & World Report сэтгүүлийн жагсаалтаар – 136

Bachelor subjects

Master subjects

School location