Fraser International College

Танилцуулга

Fraser International College нь Канадын Ванкувер хотод байрладаг, тус хотын шилдэг их сургуулиудын нэг болох Simon Fraser University-д элсэн суралцах эхний шатны сургалтыг явуулдаг коллеж юм. 2006 оны 9 сард байгуулагдсан тус коллежийн байрлах Ванкувер хот нь амьдрахад хамгийн тааламжтай хотуудын нэг билээ. Fraser International коллеж нь оюутнуудын амьдрах орчин, сургалтын нөхцөлийг дэмжихэд бүхий л талаар тусалдаг.

  • Энэхүү олон улсын коллежид 50 гаруй орны 2,500 оюутнууд суралцдаг.
  • Simon Fraser University-тэй хамтын ажиллагааны гэрээтэй үйл ажиллагаагаа явуулдаг.
  • Эхний жил тус коллежид суралцаад Канадын шилдэг их сургуулиудруу 2 дахь жилээсээ шилжин суралцах боломжтой.
Frasel International College-ийн давуу тал
  • Канадын шилдэг их сургуулиудад суралцах үүд хаалгыг нээж өгнө.
  • FIC болон Simon Fraser University-ын  хосолсон Reference and  Recommendation  letter авах боломжтой.
  • Анги дүүргэлт цөөн учир багш нар та сурагчидтай тулж ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.
  • Амьдарахад хамгийн тохиромжтой хотод суралцах боломж
  • Simon Fraser University сургуульд шилжин суралцаснаар ажилд орох боломж өндөр нэмэгдэнэ.
Номын сан

Тус коллеж нь Simon Fraser их сургуулийн Burnaby гол кампусд байрладаг бөгөөд сургуулийн дотор байрласан номын сантай. Номын санд хичээл хийх багийн болон ганцаарчилсан өрөө, чимээгүй уншлагын танхим, кафе зэрэг оюутан хичээлдээ төвлөрөн суралцах орчинг маш сайн бүрдүүлж өгсөн байна.

School location