Notice:Trying to access array offset on value of type bool in /home/customer/www/nogoonjade.mn/public_html/wp-content/themes/salient/functions.php on line 2220

George Mason University

Танилцуулга

Жорж Мейсон Их сургууль (GMU, Мейсон эсвэл Жорж Мейсон) нь Виржиниа мужийн Фэйрфакс дахь улсын, судалгааны их сургууль юм. Тус сургууль нь 1956 онд Виржиниа их сургуулийн салбар сургууль буюу Хойд Виржиниа нэртэйгээр байгуулагдсан бөгөөд дараа нь 1972 онд бие даасан байгууллага болсон. Үүнээс хойш уг сургууль нь Виржиниагийн хамгийн том дөрвөн жилийн улсын их сургууль болжээ. Мейсон сургууль нь Виржиниа мужид дөрвөн кампус ажиллуулдаг бөгөөд тав дахь кампус нь Өмнөд Солонгос улсын Сонгдо хотод байдаг. Тус их сургуулийг “R1: Докторын их сургууль – Судалгааны маш өндөр түвшиний үйл ажиллагаатай” хэмээн ангилдаг байна. Тус их сургууль нь эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр алдартай бөгөөд их сургуулийн профессоруудаас эдийн засгийн чиглэлээр 2 нобелийн шагналтан төрсөн байна.

Товч мэдээлэл:
37,000 оюутан

2,600+ Багш, ажилчид
130+ орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 12%
Багш, оюутны харьцаа 1:18
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 47:53
Кампус

Fairfax кампус

Их сургуулийн Fairfax кампус нь Виржиниа мужийн Төв Фэйрфакс мужийн Фэйрфакс хотын өмнө хэсэгт байрлах 677 акр газар буюу 1.058 м2 газарт байрладаг. Кампусаас гадуурх байгууламжууд нь алхах зайнд байдаг ба кампус нь Вашингтон D.C хотоос ойролцоогоор 32 км зайнд байдаг. Кампусын онцлох барилгуудад 30,000 м2 оюутны холбооны байр, Жонсон төв; Урлагийн төв, 2000 хүний ​​суудалтай концертын танхим, 17,000 м2 Лонг ба Кимми Нгуен Инженерийн барилга; Шинжлэх ухааны хайгуулын танхим, 2013 онд шинээр нээгдсэн одон орны ажиглалтын танхим, 8,260 м2 Урлаг, дизайны барилга, Фенвик номын сан зэрэг орно.

Арлингтон кампус

Арлингтон кампус нь Виржиниа мужийн Кларендон бизнесийн дүүрэг болох Арлингтоны захад, Вашингтон хотын төвөөс 6.4 км зайд 21,000 м2 талбай газарт байрладаг. Тус кампус нь 1979 онд хуулийн сургуулийн хамтаар байгуулагдсан. Тус кампуст Мейсоны Хуулийн Сургууль, Schar бодлогын болон засаглалын сургууль, Бүс нутгийн шинжилгээний төв, Бизнесийн сургууль зэрэг байрладаг.

Шинжлэх ухаан, технологийн кампус

Шинжлэх ухаан, технологийн кампус нь1997 оны 8-р сарын 25-нд онд 540,000 м2 газар дээр нээгдсэн. Тус кампусын Био мэдээлэл зүй, биотехнологи, мэдээллийн технологи, криминалистик биосистемийн боловсрол, судалгааны хөтөлбөрүүдэд 4000 гаруй оюутан хамрагддаг. Тус кампус дээр Эрүүл мэнд, биеийн тамир, амралт сувиллын чиглэлээр бакалаврын хөтөлбөрүүд, Дасгал хөдөлгөөн, фитнес, эрүүл мэнд, газарзүйн мэдээллийн систем, байгууламжийн менежментийн чиглэлээр бакалаврын дараах түвшний хөтөлбөрүүд явагддаг. Кампусын судалгааны дийлэнх хэсэг нь өндөр хамгаалалттай биоанагаахын судалгааны лабораторид явагддаг.

Сонгдо Кампус

2014 оны 3-р сард нээлтээ хийсэн Сонгдо кампус нь Сөүлээс 40км зайд байрласан 850,000 хүний багтаамжтай 170км2 талбай бүхий кампус юм. Тус Жорж Мейсон Их Сургуулийн Солонгос дахь кампус нь Менежмент, Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Эдийн засаг, Олон улсын харилцаа, Зөрчлийн шинжилгээ, Компьютерийн тоглоомын дизайн гэсэн 7 бакалаврын хөтөлбөрийг санал болгодог.

Номын сан

Фэрфаксын кампусын төвд байрладаг Фенвикийн номын сан нь Жорж Мейсон их сургуулийн эрдэм шинжилгээний гол номын сан бөгөөд Их сургуулийн 1.5 сая номын ихэнхи хэсэг нь тус номын санд агуулагддаг. Тус номын сан нь 2016 онд шинэчлэгдэж, өргөтгөлд орсон бөгөөд орчин үеийн болон уламжлалт анги танхимуудыг агуулна. Түүнчлэн Фенвик номын сан нь судалгааны материал, бичиг баримтуудыг цуглуулж, баримтжуулж, хадгалах зорилготой улсын судалгааны тусгай цуглуулгын төвийг агуулдаг байна.

Яагаад George Mason гэж?

ОЛОН УЛСЫН ТӨВ ХЭСЭГ 

Олон улсын өнгө төрхтэй, хэв маягаар амьдардаг хотод дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутан, мэргэжилтэн, удирдагчидтай нэгдэх боломж.

ИРЭЭДҮЙН КАРЬЕРАА ХӨГЖҮҮЛЭХ СҮЛЖЭЭ 

Таныг суралцаж буй салбартай тань холбох оюутны байгууллагуудад нэгдэж, өөрсдийн салбарт нэр хүндтэй эрдэмтэн, багш нартайгаа танилцаарай. Та бизнес эрхлэх эсвэл судалгаа хийх сонирхолтой эсэхээс үл хамааран манай их сургууль, хот нь таны цаашдын ажилд бэлдэх болно.

ӨНДӨР ТҮВШНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ

Та их дээд сургуулиа өөрийн салбартаа нэр хүндтэй мэргэжлийн зэрэгтэй төгсөнө. Манай өндөр түвшний мэргэжлийн зэрэг олгодог хөтөлбөрүүд нь хамгийн сүүлийн үеийн сургалтын хөтөлбөр, шинэлэг судалгааны ажилыг биеэр мэдрэх боломжийг танд олгодог. Таныг амжилтанд хүрэх бүх шаардлагатай хэрэгслүүдээр бид суралцах хугацаанд тань бүрэн хангана.

Сургуулийн талаарх баримтууд:
  • 2019 оны улсын шилдэг их сургууль – #67
  • 2019 оны улсын хамгийн шинийг санаачлагч сургууль – #28
  • 2019 оны хамгийн олон улсын дүр төрхтэй сургууль – #25
  • 1-р зэрэглэлийн судалгааны хүрээлэн

Bachelor subjects

  • C
  • E
  • F
  • G
  • H
  • I
  • L
  • M
  • N
  • O
  • P
  • R
  • S
  • T
  • V
  • W

Master subjects

School location