Glasgow Caledonian University

Танилцуулга

Glasgow Caledonian /GC/ Их сургууль нь Шотландын  Гласгоуд байрладаг улсын сургууль юм. Тус сургуулийг 1993 онд Гласгоу-ийн The Queen college болон Гласгоу-ийн политехникийн сургууль хоёрыг нэгтгэн үүсгэн байгуулсан байна. 2015 оноос эхлэн  тус сургууль 20000 орчим  сурагцагчтай Шотландын хамгийн шилдэг сургуулиудын тоонд багтах болсон. Мөн уг сургууль нь Их Британи улсын орчин үеийн шилдэг 10  их сургуулийн  тоонд багтдаг. Glasgow Caledonian их сургууль нь нийтийн сайн сайхныг дэмжих зорилгодоо тууштай өвөрмөц, хэтийн төлөвтэй их сургууль юм.

Товч мэдээлэл:
20,000+ Оюутан
1,600+ Багш, ажилчид
100+ орны оюутан
Олон улсын оюутны хувь 17%
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 41:59
Багш, оюутны харьцаа 1:20
Кампус

GC их сургуулийн төв кампус нь Гласгоу хотын төвд байрлах сургалтын шилдэг орчинг бүрдүүлж өгсөн кампус юм. Сургуулийн 2 дахь кампус нь Лондон хотноо байрладаг. Сургуулийн кампус нь сургалтын байр, хичээлийн анги танхим, эрүүл мэндийн төв зэргээр хангахаас гадна оюутанд шаардлагатай бусад олон байгууламжуудаар хангадаг.

Кафе

Төрлөөрөө Шотланд хотын их сургуулиуд дундаа хамгийн том байгууламжад тооцогддог их сургуулийн кафе нь оюутнуудад эрүүл өглөөний хоол, өдрийн хоолоор үйлчилдэг. Тус кафе нь нийт 190 оюутанд зэрэг үйлчлэх чадамжтай бөгөөд хичээлийн ширээ, буйдан, комьпютер зэргээр үйлчилдэг байна.

Каледоны оюутны байр

Их сургуулийн хажуугаар зам дагуух талбайд байрласан Каледоны оюутны байр нь оюутныг аюулгүй, найрсаг, тохь тухтай байраар хангаж өгдөг.

ARC биеийн тамирын заал

Их сургуулийн орчин үеийн эрүүл мэнд, фитнессийн төв нь хямд үнэтэй анги, үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг ба их сургуулийн олон спорт клуб, саун, үсчин зэргийг агуулдаг.

Номын сан

Их сургуулийн номын сан болох Sir Alex Ferguson Library  нь 250000 гаруй ном, цахим ном, сэтгүүл бүхий  материалыг агуулахаас гадна 350 нээлттэй ашиглах боломжтой компьютерыг оюутнуудад санал болгодог.  Номын сан нь хамгийн орчин үеийн технологиор хангагдсан бөгөөд ганцаарчилсан танхим, багаар ажиллах танхим, нийтийн заал зэргээр үйлчилдэг. Түүнчлэн номын сан нь их сургуулийн архив, тусгай цуглуулгуудыг хадгалдаг байна.

Их сургуулийн үзүүлэлт:

2020 оны байдлаар улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – #77

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – #96

Times / Sunday Times  жагсаалтаар – #99

2020 оны байдлаар дэлхийд:

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – #601-800

 

 

 

Их сургууль нь 2020 оны байдлаар Их Британи улсдаа:

  • Нүд, хараа зүйн хөтөлбөрөөр – #3
  • Эмнэлэгийн технологийн хөтөлбөрөөр – #6
  • Физик эмчилгээний хөтөлбөрөөр – #11
  • Барилгын инженерчлэлийн хөтөлбөрөөр – #20
  • Газар төлөвлөлтийн хөтөлбөрөөр – #20
  • Инженерчлэлийн хөтөлбөрөөр – #25
Яагаад GC гэж?

Карьерт чиглэсэн сургалтын хөтөлбөр

Их сургууль нь төрөл бүрийн шинэлэг, мэргэшлийн сургалтуудыг санал болгодог бөгөөд их сургуулийн төгсөгчдийн дийлэнх хувь нь төгссөнөөс 6 сарын дотор ажлын байртай болдог.

Шинэлэг сургалтын арга

Виртуал эмнэлэг, өндөр технологийн иж бүрдэл, загварын үйлдвэр, онлайн кампус зэрэг маш олон төрлийн байгууламжийн тусламжтайгаар Glasgow Caledonian их сургууль нь таныг сургалтын хөтөлбөрөө бүрэн дүүрэн үзэж ажил олгогчдын хүсдэг мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг олох боломжийг олгоно.

Хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны ажил

Glasgow Caledonian их сургууль нь эрүүл мэнд, барилгын инженерчлэлийн чиглэлийн судалгаагаараа Их Британи улсдаа шилдэг 20-д багтдаг бөгөөд их сургуулийн судалгааны ажилын дийлэнх хувь нь дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг.

Байршил

Гласгоу нь оюутанд хамгийн тохирсон хот юм. Амьд хөгжим, урлагийн үзэсгэлэн, сэтгэл хөдөлгөм оройн амьдрал, спорт байгууламжууд, цэцэрлэгт хүрээлэн зэрэг маш олон төрлийн зүйлс орших бөгөөд Шотландын үзэсгэлэнт газрууд болон дэлхийн алдарт тоглолтуудтай маш ойрхон оршдог.

Найрсаг, ойрхон, тохиромжтой кампус

Манай кампус нь найрсаг, дотно байршил бөгөөд оюутны байрны дизайн нь танд багш нартайгаа холбогдох, завсарлага эсвэл хичээлийн үеэр найз нөхөд, ангийнхантайгаа уулзах боломжийг олгодог. Үүгээр ч зогсохгүй кампус нь бүх тээврийн хэрэгслээр зорчиж болох хотын төв хэсэгт байрладаг.

Bachelor subjects

Master subjects

School location