Goldsmiths, University of London

Танилцуулга

Англи улсын Лондон хотноо байрлах Голдсмитс их сургууль нь урлаг, дизайн, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан зэргээр мэргэшсэн улсын, судалгааны сургууль ба Лондонгийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль юм. Тус сургуулийг анх Голдсмитсийн Техник, Бүтээлчдийн сургууль хэмээн 1891 онд Лондон хотын Нью Кросс дахь Голдсмитсийн Хүндэт Компани нээсэн ба энэхүү сургууль нь 1904 онд Лондонгийн их сургуулийн бүрэлдэхүүн болж Голдсмитс Коллеж хэмээн нэрлэгдсэн байна. Урт удаан түүхийн хугацаанд ертөнцийг өөрөөр харах гэсэн үзлийг баримталж ирсэн Голдсмитс сургууль нь оюутнуудыг хэвшсэн итгэл үнэмшил, уламжлалт сэдвүүдийн хүрээнээс давж цоо шинэ санаа, үзэл баримтлалыг олж нээхэд нь үргэлж тусалж дэмждэг аж.

Кампус

Голдсмитс сургууль нь урлаг, хөгжимтэй харьцангуй ойр Лондон хотын хүн ам ихтэй зүүн өмнө хэсэг болох Нью Кросс-д байрласан. Кампусын гол барилга болох Ричард Хоггарт барилгыг анх архитектор Жонн Шау сургуулийн зориулалтаар зохион бүтээж байсан. Хенри Вауган Ланчестер ба Эдвин Алфред Рикардс нарын загварчилсан хуучин Дептфорд хотын төв барилгыг тус сургууль 1998 онд хүлээн авч одоогоор сургалт, хурал зэргийг явуулж байгаа. Үүнээс гадна Голдсмитс сургууль өөрийн кампусаа хөгжүүлэхээр 1997 онд баригдаж дууссан Рүтерфорд барилга, Вил Алсопийн загварчилж 2005 онд баригдаж дууссан Бэн Примлотт барилга, 2010 онд баригдаж дууссан Профессор Стуартын төв Барилга зэрэг орчин үеийн барилгыг барьсан юм.

229 салангид металийн хэсгээс бүтсэн гэх өөрийн онцлог шинж тэмдэгтэй Нью Кросс зам дээр байрласан 7 давхар Бен Примлотт барилга нь Голдсмитс их сургуулийн нэрийн хуудас болсон билээ. Энэхүү барилга нь Урлагийн тэнхимийн студи болон сургалтын орчин, Голдсмитс Дижитал Студи, Танин мэдэхүйн судалгааны төв, Компьютер тооцоолол ба Соёлын төв зэргийг багтаадаг.

Ногоон байгууламжийн дэргэд байрлах Академийн Шинэ барилга хэмээн нэрлэгддэг байсан Профессор Стуартын төв байр нь Хэвлэл мэдээллийн тэнхим болон Соёлын, бүтээлч бизнесийн  хүрээлэн ба 250 гаруй лекц, хичээлийн танхим, сургалтын өрөө, кафе зэргийг агуулдаг.

Номын сан

Номын сан буюу Рүдерфорд барилга нь 3 давхар бөгөөд өргөн хүрээний хэвлэмэл болон цахим материалын санг оюутнууддаа олгодог. Номын сангийн гуравдугаар давхар нь Англи улсын хамгийн том аудио-визуал материалын цуглуулгыг хадгалдаг байна. Тус номын сангийн цуглуулга нь Урлаг, Хүмүүнлэгийн ухаан ба Нийгмийн ухаан түүнтэй холбоотой сургалтын болон судалгааны материалыг хамардаг. Түүнчлэн 300,000 гаруй ном 7000 хэвлэмэл болон цахим сэтгүүлээс гадна сургуулийн үйл ажиллагаанд таарсан бүтээлч болон толилуулсан урлагийг тусгаж өгсөн маш олон архив, тусгай цуглуулгууд байдаг. Мөн тус номын сан нь долоо хоногийн долоон өдөр 24 цагаар ажилладаг байна.

Судалгаа

Голдсмитс сургууль дээр судалгаанууд маш олон янзаар зохион байгуулагддаг. Хамгийн түгээмэл арга нь салбар хоорондын мэргэжилтнүүдийг нийлүүлж судалгааны төв юм уу нэгж үүсгэх юм. Ийм ажиллах орчинг гаргаж өгснөөр өөр өөр салбарт ажиллаж байгаа хүмүүс нийлж хамтран ажиллах боломжийг бий болгодог. Голдсмитс сургууль дээр явагдаж байгаа ихэнх судалгаанууд ийм судалгааны төв болон нэгжүүдэд явагдана. Ерөнхийдөө судалгааны нэгжүүд нь зөвхөн нэг салбарыг хамарсан байдаг бол судалгааны төвүүд нь хэд хэдэн салбарыг хамардаг.

Судалгааны сэдвүүд

Голдсмитс сургуулийн судалгааны сэдвүүд нь хүмүүнлэгийн ухаан, урлаг, нийгмийн ухаан, компьютер тооцооллын салбаруудын мэргэжилтнүүдийг цуглуулж нийгэм, соёл, эдийн засагт жинхэнэ өөрчлөлт гаргах зорилготой. Энэхүү судалгаа нь улс орондоо болон дэлхий даяар туслалцаа хэрэгтэй байгаа хүмүүст нөлөөлж илүү сайн ирээдүйг бий болгоход чиглэдэг. Судалгааны гол сэдвүүд:

  • Нийгэм, эдийн засгийн шудрага ёс
  • Бие махбодь, оюун ухаан, нийгэм
  • Шинэ нээлт, бүтээлч байдал, туршлага
  • Технологи, дэлхий ертөнц, улс төр
Голдсмитсийн талаарх баримтууд:
  • Англи улсад Дизайны чиглэлээр 3 дугаарт ордог
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр дэлхийд 9 дүгээрт ордог
  • Урлаг ба Дизайны чиглэлээр 12 дугаарт ордог
  • Голдсмитсийн төгсөгчид Apple, Google, Tate, BBC, the British Council, NHS зэрэг байгууллагуудад ажилладаг.
  • Нийт 9000 оюутантай ба үүний 20% нь олон улсын оюутнууд

Bachelor subjects

Master subjects

School location