Gower College Swansea

Gower College Swansea нь Уэльсын Свансид байдаг нэмэлт боловсролын коллеж юм. 2010 онд Gorseinon College,  Swansea College нэгдэн уг коллеж үүсэн байгуулагдсан. Bridgend College-н захирал байсан Марк Жонс 2013 оны 7-р сард тус коллежийн захирлаар томилогдсон байдаг ба коллежийн гол зорилго бол Уэлсийн шилдэг коллеж болоход оршино.

Gower College Swansea  нь А түвшний болон мэргэжлийн олон чиглэлийн курсыг санал болгодог бөгөөд оюутнуудад хүссэн үр дүндээ хүрэн, өөрсдийн чадавхиа бүрэн нээн хөгжүүлэхэд коллежийн зүгээс анхааран дэмжиж ажилладаг.

GCS Training нь тус коллежийн бизнесийн сургалтын салбар бөгөөд  энд зөвхөн тодорхой нэг албан байгууллагын ажилчдыг сургадаг өөрөөр хэлбэл уг хөтөлбөр нь зөвхөн ажилчдаа илүү мэдлэг чадвартай болгох хүсэлтэй байгаа ажил олгогчдод зoриулсан хөтөлбөр юм. Уг бизнесийн сургалтын салбар нь төлөвлөсөн хөтөлбөрүүдийг санал болгохоос гадна суралцагчийн чин хүсэл сонирхолд нийцсэн уяан хатан сургалтын хөтөлбөртэй.

Кампус

Llwyn Bryn кампуст дизайн, загвар, уран зуарг, гpaфик, хөгжим, хэвлэл мэдээллийн чиглэлийн оюутнууд суралцдаг.

Уг кампус нь оюутнуудыг орчин үеийн сургалтын техник хэрэгслээр бүрэн хангадаг бөгөөд энд тусгай урлагийн студи, бүрэн тоноглогдсон 2 дуу бичлэгийн студи, хөгжмийн бэлтгэлийн 5 өргөө байдаг. Llwyn Bryn кампус нь уулархаг мужид орших бөгөөд Сванси хотын төвд ойролцоо байдаг.

Tycoch кампус

Энд олон төрлийн мэргэжлийн курсийн хичээлүүд явагддаг. Уг кампуст орчин үеийн сургалтын болон оюутны байр барих 3,5 паундын хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 2018 оны 1-р сард дуусна хэмээн төлөвлөөд байгаа юм. Энэхүү кампус нь Sketty-г цөөхөн алхмын зайд оршдог.

Bachelor subjects

Хичээлүүд

School location