Гуанжу эрүүл мэндийн сургууль нь тусгай мэргэжлийн хөтөлбөрүүд, оюутнуудын сэтгэл ханамж, боловсролын чанараараа улсдаа хүлээн зөвшөөрөгддөг. Тус сургууль нь боловсролын яамны магадлан итгэмжлэлийг хүртсэн шилдэг сургууль бөгөөд 2013 оноос Солонгосын тусгай мэргэжлийн коллежоор үйл ажиллагаагаа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн Гуанжугийн сургууль нь мэргэжлийн дээд боловсролын чанараараа хүлээн зөвшөөрөгддөг.
Гуанжугийн эрүүл мэндийн сургууль нь хүмүүнлэгийн ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Уг сургуульд нийгмийн халамж арьс арчилгаа, гоо сайхны 2 жилийн тусгай дунд боловсролоос эхлээд сувилахуйн чиглэлийн бакалаврын түвшний 4 жилийн хөтөлбөрөөр 4000 гаруй оюутан сургадаг. Гуанжугийн эрүүл мэндийн сургууль нь Хоман бүс нутагт орших Өмнөд Жеолла аймагт байрладаг.
Гуанжугийн эрүүл мэндийн сургуулийг сонгох 5 шалтгаан
- 3 төрлийн санхүүгийн дэмжлэг
- Мөнгөө хэмнэн тусгай мэргэжил эзэмшээд цааш бакалварын түвшинд үргэлжлүүлэн сурах боломж
- Бүтэн цагийн Англи хэлний ярианы клубууд
- Сургуулийн кампус дотроо оюутны байртай /өдөр, оройн хоол багтсан/
- Солонгос хэлний сургалтын төв