Hofstra University

Танилцуулга

Хофстра Их Сургууль нь Нью-Йорк мужийн Хэмпстэд дахь хувийн их сургууль бөгөөд Лонг Айландын хамгийн том хувийн их сургууль юм. Хофстра нь 1935 онд Нассау коллеж – Нью Йоркийн их сургуулийн Хофстра-ийн дурсгал нэртэйгээр Нью-Йоркийн Их Сургуулийн өргөтгөл (NUSau) болон байгуулагдаж байж ээ. Дараагаар нь тус сургууль 1939 онд бие даасан Хофстра коллеж болж, 1963 онд их сургуулийн статустай болсон байна. Хофстра их сургууль нь хэд хэдэн Ерөнхийлөгчийн нэрэмжит зөвлөгөөн, Ерөнхийлөгчийн мэтгэлцээнийг зохион байгуулж байсан сургууль юм.

Кампус

Их сургуулийн кампус нь 244 акр (99 га) талбайтай бөгөөд ойролцоогоор 117 барилга байгууламжтай. Кампус нь Нью-Йорк хотын Квинс Бороогоос  7 милийн зайд байдаг бөгөөд та номын сангийн 10 давхраас Нью-Йорк хотыг бүхэлээр нь харж болно. Хофстра их сургуулийн Арборетум нь Голландын гарал үүслийг тусгасан олон янзын модны цуглуулгыг агуулдаг.

Номын сан

1988 онд байгуулагдсан The Joan and Donald E. Axinn номын сан нь 11 давхар номын сан их сургуулийн гол номын сан юм. Номын сангийн эхний давхарт хичээлийн жилийн турш ажилладаг кафе байрладаг. Номын сан нь нийт 600,000 гаруй ном, 150,000 гаруй сэтгүүл, 300 гаруй мэдээллийн сантай.  Түүнчлэн их сургууль нь бүрэлдэхүүн сургууль бүрийн ангид номын сантай.

Яагаад HOSFTRA гэж?
Нью-Йорк хотын тухай:

Нью-Йорк хотод хийж болох зүйлс: 

  • Жон Лэннон-ийн дурсгал, тоглолтийн тайз зэргээс бүрдэх Америкийн маш олон киног чимсэн үзэсгэлэнт Төв Парк-аар салхилах
  • Дэлхийн хөгжим, жүжгийн тоглолтийн тайз болох Broadway-d очиж үзэх. Түүнчлэн хотын өнцөг булан бүрээс та комеди клуб, амид хөгжмийн тоглолтыг олж үзэх боломжтой.
  • Түүхэн Эрх Чөлөөний хөшөө дээр очиж үзэх
  • Нью-Йорк хотын хамгийн өндөр барилга болох Empire State Building дээр гарч хотыг бүхэлд нь харах
  • MOMA болон MET музей үзэх

Өөрийн карьер-ийг Нью-Йорк хотоос:

Нью-Йорк хотод дэлхийн хамгийн шилдэг 60 гаруй байгууллагын төв байрлаж үйл ажиллагаа явуулдаг тул та дэлхийн шилдэг байгууллагуудаас өөрийн гарааг эхлэх боломжтой.

Лонг Айландын тухай

Нью-Йорк хотын гадна талд та өөрийн сургалтанд амар тайван, тухтай орчинд төвлөрөх боломжтой. Жил бүр 500 гаруй үйл ажиллагаа болдог 21 спортын багтай кампус дээр та уйдна гэж байхгүй. Алхаад хүрэх зайд байрлах анги танхим, хямд оюутны дотуур байр, далайн эргийн сэтгэл сэргээм уур амьсгал нь оюутнуудад маш тав тухтай, халуун дулаан орчныг бүрдүүлж өгдөг.

Лонг Айландад хийж болох зүйлс:

  • Үзэсгэлэнт далайн эрэг дээр амрах
  • 300 жилийн настай Sunken Forest ойгоор аялах
  • Nassau County Museum of Art, Parrish Art Museum зэрэг урлагийн музей үзэх
  • Шинэхэн далайн хоол идэх
  • АНУ-ын хамгийн том 10 дэлгүүрийн нэг болох Roosevelt Field Mall дэлгүүрээр үйлчлүүлэх

Bachelor subjects

School location