Holland International Study Centre

Holland International Study Centre нь Амстердамд байдаг. Сургалтын төвийн академик болон англи хэлний ангиуд нь  оюутнуудад  төвийн хамтран ажилладаг их сургуулиудад хүссэн мэргэжлийнхээ чиглэлээр суралцахад  шаардлагатай төвшний мэдлэгийг олж авахад тусалдаг.

Сургалтын төв нь Study Group-р дамжуулан Голландын шилдэг их дээд сургуулиудтай тогтоосон хамтын ажиллагааныхаа хүрээнд олон хөтөлбөр, курсүүдэд оюутан сургадаг.

Хөтөлбөр

Holland International Study Centre нь Голландын их сургуулиудад боловсролын зэрэг эзэмших pathway хөтөлбөрийг оюутнуудад санал болгодог.

Их сургуулийн pathway хөтөлбөр

Уг хөтөлбөрийг амжилттай суралцаж дүүргэн шаардлагатай оноонд хүрснээр Голландын сургуулиудад хүссэн мэргэжлийнхээ чиглэлээр үргэлжлүүлэн суралцах боломжтой.

University-style teaching /их сургуулийн сургалтын арга барил/

Уг хөтөлбөр нь оюутнуудад үнэлгээ, сургалтын хэв маяг гээд Голландын боловсролын системийг ойлгоход туслах зорилготой хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт

  • Эсээ хэрхэн бичих, хэрхэн анализ хийх
  • Илтгэл тавих чадварууд
  • Багийн хэлэлцүүлэг
  • Лекц, Семинарын загвар хичээлүүд багтдаг.

Ажиллах чадвар

Сургалтын төвийн мэргэжилд чиглэсэн үйлчилгээ нь оюутнуудад ажилчин хүнд шаардлагатай голлох чадваруудыг олж авахад туслахын зэрэгцээ  өнөөгийн өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээлд ажиллаж, амжилтад хүрэхүйц чадварлаг мэргэжилтэн болох үндсийг тавьж өгдөг.

Олон улсын оюутнуудад зориулсан их сургуулийн бэлтгэл хөтөлбөр

Их сургуулийн нэг жилийн бэлтгэл курсдээ Holland International Study Centre-т суралцан төвийн хамтын ажиллагаатай их сургуулиудад хүссэн мэргэжлээрээ суралцаарай. 1 жилийн бэлтгэл хөтөлбөр болон Хавсарга шинжлэх ухааны их сургуулийн олон улсын 1 жилийн бэлтгэл хөтөлбөр нь таны англи хэлний академик чадварыг сайжруулж та Голландын их сургуулиудад сонгосон мэргэжлийнхээ чиглэлээр бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах боломжтой

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага

IELTS:5.0

School location