Imperial College London

Танилцуулга

Imperial College London  нь Их Британи улсын Лондон хотод байдаг улсын судлагааны их сургууль юм. Тус сургууль нь 1888 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1907 онд Лондонгийн их сургуультай нэгдсэн. 2004 онд Хатан хаан хоёрдугаар Элэзабэтын зарилгаар Империал коллежийн бизнесийн сургуулийг нээсэн. Imperial College London нь шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан, бизнесийн гэсэн 4 факультэттэй. Уг сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд 2017 онд Times-с гаргасан дэлхийн их сургуулиудын жагсаалтын 8-т, мөн оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтад 8-т тус тус бичигдсэн. Мөн Imperial College London  нь Европын шинийг санаачлагч шилдэг их сургуулиар шалгарсан. Тус сургуулийн төгсөгчдөөс Нолбелын 15 шагналтан  төрөн гарсан.

Кампус

South Kensington

Империал коллежийн гол кампус нь Лондонгийн төв хэсэг болох South Kensington–д байдаг. 1871 оноос үүсэлтэй тус кампус дээр их сургуулийн сургалт, судалгааны ихэнхи ажилууд өрнөдөг бөгөөд кампус нь Лондон хотын хамгийн алдартай үзвэрүүд болох байгалийн түүхийн музей, Шинжлэх ухааны музей, Урлагийн рояал коллеж, Хөгжмийн рояал коллеж, Рояал Алберт холл зэрэг соёлын олон байгууллагуудаар хүрээлүүлж байрладаг. Тус кампус нь маш олон кафе, рестораныг агуулдаг бөгөөд оюутны дотуур байр, оюутны холбоо, кино театр, спорт цогцолбор зэрэг оюутны чөлөөт цагаа өнгрүүлэх олон байгууламжуудыг агуулдаг байна.

White city

Империал коллежын хоёр дахь гол кампус нь Лондонгийн White City бүсэд байдаг бөгөөд уг кампуст судалгааны шинэ байгууламжууд, инновацийн төв, бакалаврын дараах түвшний оюутнуудын дотуур байр зэрэг оршино.

Silwood Park

Ихэвчлэн бакалаврын дараах түвшний хөтөлбөрийн хичээлүүд явагддаг энэхүү кампус нь Berkshire-н ойролцоо орших Sunninghill-д байдаг. Тус кампуст экологи, эволюциийн сургалт судагааны төв байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Номын сан

Их сургууль нь нийт 7 номын сантай бөгөөд эдгээрээс хамгийн том номын сан болох их сургуулийн төв номын сан нь 1969 оны 8 сард нээгдсэн ба бүх салбар, тэнхимийн сургалт судалгааны материалыг хамарсан маш өргөн хүрээний матералыг агуулдаг.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 5

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 7

Times / Sunday Times  жагсаалтаар – 4

Дэлхийд:

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 9

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 9

Bachelor subjects

Master subjects

School location