Олон улсын оюутнуудад зориулсан өргөн хүрээг хамарсан сургалтын хөтөлбөрүүд, Англи хэлний курсуудыг санал болгодог уг боловсролын төв нь 2013 онд байгуулагдсан. INTO London нь таныг Их Британи болон Европын шилдэг их сургуулиудад элсэн суралцах гүүр болж өгдөг ба тус сургууль нь олон улсын оюутнуудад зориулсан, шилдэг их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн мянга гаруй мэргэжлийн суурь хөтөлбөрийг санал болгодог.
INTO London сургуулийн байгууламж нь:
- 29 сургалтын танхим, 3 лекцийн заал, 9 хувийн сургалтын танхим
- Урлаг, дизайны ангийн сурагчдад зориулсан орчин үеийн студи
- Сургуулийн кафе
- Сургалтын материалын нөөцийн төв
- Онлайн сургалтын орчин зэргээс бүрдэнэ.
Сургалтын материалын нөөцийн төв:
Тус төв нь сургуулийн нэгдүгээр давхарт байрлах бөгөөд сургалтын ном, сэтгүүл, сонин, нийтлэл, дуу бичлэг зэргийг агуулах номын сан болон тав тухтай хичээлээ хийх зайгаар хангадаг.
Урлаг, Дизайны студи:
Урлаг, дизайны чиглэлээр суралцаж буй сурагчдад зориулсан тус студи нь хамгийн орчин үеийн бүхий л технологиудаар хангагдсан бөгөөд сурагчдыг өөрийн уран сэтгэмжээ ашиглаж өөрийгөө хөгжүүлж, бүтээлээ гаргах бүх боломжоор хангаж өгдөг байна.
Сургуулийн кафе:
Сургуулийн 3 давхарт байрлах тав тухтай кафе нь сурагчдад зориулсан эрүүл, амин дэмээр баялаг өглөөний цай болон өдрийн хоолоор үйлчилдэг.