Istituto Marangoni

Танилцуулга

Иституто Марангони нь 1935 онд Миланд “Istituto Artistico dell`Abbigliamento Marangoni” нэртэйгээр байгуулагдсан Италийн загвар, дизайны хувийн сургууль юм. Иституто Марангони нь таван тивийн дөрвөн үеийн оюутнуудад боловсрол олгож, Доменико Дольче, Франко Мосчино, Алессандро Сартори, Мауризио Пекораро, Паула Кадемартори, Андреа Помпилио, Люсио зэрэг загварын алдартай салбарт 45,000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргасан байна. Тус сургууль нь одоогийн байдлаар Лондон, Милан, Фирензе, Парис, Шанхай, Шэньжэн, Мумбай, Миами зэрэг олон улсын загвар, дизайн, тансаг эдлэлийн өлгий болсон хотуудад байрладаг. Тус сургуульд нийт 107 гаруй орны 4,000 гаруй оюутан суралцдаг байна.

Магадлан итгэмжлэл

2016 оны 7-р сард Италийн боловсролын яамнаас Хөгжим, Бүжиг, Урлагийн чиглэлээр оюутан сургах эрхийг  Istituto Marangoni-д олгосон.

Их британи улсад Istituto Marangoni-н бакалавр, магистерийн хөтөлбөрүүдийг Manchester Metropolitan University-с батламжилсан байдаг.

Оюутны байр

Иституто Марангони нь Милан, Флоренс, Парис, Лондонд байрладаг хамгийн найдвартай, үр ашигтай орон сууцны агентлагуудтай хамтран олон улсын оюутнуудад зориулсан байраар хангах үйлчилгээг байгуулсан бөгөөд энэхүү үйлчилгээг авснаар олон улсын оюутнууд сургуультай хамгийн ойр, аюлгүй, тохиромжтой байранд амьдрах боломжтой болдог.

Иституто Марангони нь олон улсын  оюутнуудад дараах нэмэлт үйлчилгээ үзүүлдэг. Үүнд:

  • Нисэх буудлыг хүлээн авах үйлчилгээ
  • Хүлээн авах, танилцах хөтөлбөр
  • Орон нутгийн урьдчилсан төлбөрт SIM  картаар хангах
  • Бусад тусламж, үйлчилгээг үзүүлэх  зэрэг орно

School location