Австралийн Квинсланд мужын хамгийн эртний хоёрдох их сургууль болох James Cook University нь 1961 онд байгуулагдсан улсын судалгааны их сургууль юм. Их сургуулийн гол кампусууд Cairns, Singapore, Townsville зэрэг хотуудад байдаг. Үүнээс гадна Mount Isa, Mackay , Thursday арал зэрэг газруудад их сургуулйин хэд хэдэн сургалтын төвүүд ажилладаг. Их сургуулийн судалгааны үндсэн чиглэлүүдэд далайн шинжлэх ухаан, халуун орны экосистемийн тогтвортой менежмент, генетик ба геномик, халуун орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аялал жуулчлал, инженерчлэл зэрэг орно.
2014 онд их сургуулийн нийт оюутны тоо 22370 байсны 7429 нь олон улсын оюутан байжээ. James Cook University нь 2001 онд Анагаахын сургуулиа байгуулан энэ чиглэлийн анхны оюутнуудаа элсүүлэн авч байсан бөгөөд 2006 оноос мал эмнэлгийн бакалаврын түшний хөтлбөрүүдэд мэргэжилтэн бэлтгэх болж улмаар 2009 онд эрүү нүүрний мэс заслын бакалаврын сургалтыг хөтөлбөртөө нэмж оруулсан байдаг. Өдгөө тус сургууль нь урлаг, хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ажил, хууль, бизнес, засаглал, боловсрол, инженерчлэл, төлөвлөлт, эрүүлийг хамгаалах, нутагшуулалт, сэтгэл судлал, анагаах ухаан, эм зүй, нийтийн эрүүл мэнд, шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, мал эмнэлгийн шинжлэх ухаан гээд олон салбарыг хамарсан өргөн хүрээний бакалаврын болон бакалаврын дараах түвшний хөтлбөрүүдийг оюутнуудад санал болгож байна.
2017 онд их сургууль нь Австралийн шинийг санаачлагч судалгааны их сургуулиудын холбоонд гишүүнээр эллсэн ба уг холбоог олон улсын түвшний судалгаа шинжилгээ явуулдаг 7 их сургууль бүрдүүлдэг.