Kapiʻolani Community College

Хавайн их сургуулийн 10 салбар коллежын нэг болох Kapiʻolani Community College нь Хавайн Хонолулуд байдаг хосолсон боловсрол олгодог улсын коллеж юм. уг коллеж нь 1946 онд Капиоланын техникийн коллеж нэртэйгээр үүсэн байгуулагдаж байсан. Kapiʻolani Community College нь сувилахуй, зочилохуйн үйлчилгээ, хоол, бизнесийн боловсролын чиглэлийн техникийн болон мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог, АНУ-н хамгийн том орчин үеийн коллеж бөгөөд улсдаа өндрөөр үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн SMET буюу Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Математикийн хөтөлбөрөөс гадна их дээд сургуулиудад амжиллтай шилжин суралцах хөтөлбөрийг санал болгодог. Мөн коллежийн эрүүл мэндийн шинжлэх ухаан, эмнэлийн түргэн тусламжын үйлчилгээний боловсрол зэрэг хөтөлбөрүүд чанараараа улсдаа хүлээн зөвшөөрөгддөг. Хавайн их сургуулийн бусад коллежуудтай харьцуулахад уг коллежид чөлөөт урлагийн чиглэлээр илүү олон оюутан суралцдаг бөгөөд энэ чиглэлийн ангиудад жилд дунджаар 5000 оюутан элсдэг байна. Мөн уг коллеж нь Амеркийн нэгдсэн улсын хамгийн их гадаад оюутан сургадаг коллежуудын нэг бөгөөд сурагчдын тус коллежыг сонгодог гол шалтгаан нь коллежийн сургалтын хөтөлбөр, Хавайн их сургуулийн салбар коллеж гэдэгтэй нь холбоотой.
Их сургууль руу шилжин суралцахаар төлөвлөж буй оюутнуудын хувьд хамгийн их сонгодог коллежийн хөтөлбөрт бизнес, сувилахуй, урлаг, сэтгэл судлал, англи хэл, биологийн чиглэлийн хөтлбөрүүд багтдаг.
Кампус
Их сургууль нь 2 кампустай. Төв кампус нь Вайкикигийн Диамонд Хэдэд байдаг бол хоёрдохь кампус нь Fort Ruger-т байрладаг.
Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага
TOEFL: 61
Bachelor subjects
- Accounting
- Adult Residential Care Home Operator for Nurse Aides
- Biotechnician
- Culinary Arts
- Dental Assisting
- Emergency Medical Technician
- Entrepreneurship
- Hawaiian Studies
- Hospitality & Tourism
- Information Technology
- Legal Education (Paralegal)
- Liberal Arts
- Marketing
- Medical Assisting
- Medical Laboratory Technician
- Mobile Intensive Care Technician
- Natural Sciences (STEM)
- New Media Arts
- Nursing: Long-Term Care Nurse Aide
- Nursing: Practical Nursing (PRCN)
- Nursing: Transition for Licensed Practical Nurses
- Nursing: Registered Nurse Preparation
- Occupational Therapy Assistant
- Physical Therapist Assistant
- Radiologic Technology
- Respiratory Care Practitioner
- Second Language Teaching (SLT)