Kaplan Business School

Kaplan Business school нь 2008 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд анх хэдэн зуухан оюутантай байсан тус сургууль өнөөдөр 4 кампустай,  2000 гаруй оюутантай томоохон их сургууль болон өгөжсөн байна.  Тус сургуулийн бизнесийн хөтөлбөр нь чанараараа олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. Kaplan Business school нь Австралийн бизнесийн чиглэлээр зэрэг олгодог шилдэг боловсролын байгууллагуудын нэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд Бизнесийн чиглэлээр бакалаврын зэргийн хөтөлбөр, нягтлан бодох бүртгэл, мэргэжлийн нягтлан бодох бүртгэл болон бизнесийн удирдлагын чиглэлээр масгистрийн зэргийн хөтөлбөрүүдийг тус тус санал болгодог.

Кампус

Аделиад кампус:Уг кампус нь Аделиадын төв бизнесийн дүүрэгт байрладаг, автобус, гал тэрэгний зогсоолдоо ойрхон.

Брисбен кампус:Уг кампус нь Брисбен мужийн төвөөс холгүй оршдог. Ойролцоох гудамуудад дэлгүүр, парк, кафе байдаг.

Мельбурн кампус :Уг кампус нь Мельбурн хотын төвд ойролцоо орших  Мельбурнын төв бизнесийн дүүрэгт байрладаг.

Сидней кампус: Хатан хаан Викторигийн барилгаас холгүй орших Сиднейн төв бизнесийн дүүрэгт байрладаг.

Англи хэлний мэдлэгт тавигдах шаардлага /худалдаа, бизнесийн чиглэлээр диплом олгох хөтөлбөр/

  • IELTS – Нийт оноо: 5.5 /бүх түвшний оноо хамгийн багадаа 0 байх/
  • TOEFL: Компъютер, 195, Интернет: 70 ба түүнээс дээш

Бакалврын зэрэг

  • IELTS–Нийт оноо: 6.0 /бүх түвшний оноо хамгийн багадаа 5.5 унших, бичих чадварын оноо 6.0 байх/
  • TOEFL: Компъютер, 213, Бичгийн шалгалт: 550,  Интернет: 70–80 байх

Бакалаврын дараах түвшиний хөтөлбөрт тавигдах англи хэлний мэдлэг.

  • IELTS – Нийт оноо: 6.0 /Унших, бичих даалгаврын оноо 6.0,  сонсох, унших даалгаврын оноо 5.5 байх/
  • TOEFL: Компъютер: 213, Бичгийн шалгалт: 550, Интернет: 79- 80 байх

School location