Keele University

Танилцуулга

Keele Их Сургууль нь Англи улсын Стаффордширын ойролцоо орших судалгааны, улсын сургууль юм. 1949 онд Хойд Стаффордширын Их Сургууль Коллеж хэмээн байгуулагдаж байсан тус сургууль нь 1962 онд хатан хааны тунхаг бичиж хүртэж их сургуулийн зэрэгт хүрсэн байна. 60 гаруй жилийн түүхтэй Keele Их Сургууль нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл нийгэм эдийн засаг, дэлхий дахины хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тус сургууль нь оюутны сэтгэл ханамжаараа улсдаа төдийгүй дэлхийд дээргүүт ордог бөгөөд энэ нь оюутнуудын сурч боловсрох таатай орчин нөхцөл, судагааны үр нөлөө, сургалтын чанартай нь шууд холбоотой. Үүнээс гадна оюутнуудыг жижиг бүлгүүдэд хуваан хичээллээ явуулдаг учир оюутнуудын хувьд багштай илүү тулж ажиллан чанартай мэдлэг олж авах бүрэн боломжийг олгодог аж.

Keele Их Сургууль нь  3 салбар сургуультай.

  • Хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухааны салбар сургууль
  • Байгалийн ухааны салбар сургууль
  • Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар сургууль
Оюутны хотхон

Хойд Стаффордширт байрладаг Keele Их Сургуулийн кампус нь 19 зууны үеийн уран барилгын хэв загвараар баригдсан ба250 га талбайтай тус оюутны хотхон нь Их Британийн хамгийн том оюутны хотхонд тооцогддог байна.

Тус оюутны хотхонд сургалтын барилга, оюутны дотуур байрнуудаас гадна одон орон судлалын хүрээлэн, ажиглалтын цамхаг, урлагийн галерей, шинжлэх ухаан, бизнесийн хүрээлэн, хурлын танхимууд агуулагддаг. Мөн “Дэлхийн шинжлэх ухааны боловсролын нэгж” оюутны хотхонд байрлан үйл ажиллгаагаа явуулдаг. Оюутны хотхоны төв хэсэгт Оюутны холбоо, номын  сан,  сүм  зэрэг байрлана.

Номын сан

Их сургуулийн номын сан нь анх Town Hall-н ойролцоох Stoke-д Их сургуулийн хамтааар 1948 онд нээгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1952 онд 20000 номтой байсан уг номын сангийн номын тоо 1954 онд 70000 хүрч, 1955 он гэхэд 155000 болж өсжээ. Номын сангийн шинэ барилга 1961 онд баригдаж эхлэн 1966 онд бүрэн ашиглалтанд орсон ба 1970 оны эхэн үе гэхэд 600000 номтой, 750 уншигчид үйлчлэх хүчин чадалтай болтлоо өргөжин тэлж чадсан. Их сургууль нь Charles Sarolea-н 150000-300000 төрлийн ном, бүтээлийн цуглуулыг худалдаж аван номын сангаа аривжуулсан. Тус номын сан нь хичээлийн семестерийн үеэр 24/7 хувариар ажилладаг байна.

Голлох Судалгааны сэдвүүд:
  • Нягтлан бодох бүртгэл
  • Астрофизикийн судалгаа
  • Хүрээлэн буй орчны геофизик
  • Хэрэглээний энтомологи ба паразитологийн судалгаа (CAEP)
  • Хэрэглээний клиник шинжлэх ухаан
  • Сав газрын динамик судалгааны бүлэг
  • Бизнес эрхлэлт
  • Хөгшрөлтийн судалгаа
  • Химийн шинжлэх ухаан
  • Компьютерийн шинжлэх ухаа
  • Эдийн засаг
  • Санхүү
  • Газарзүй, Геологи, Байгаль орчин
  • Нийгмийн оролцоо
  • Либерал урлаг, соёл
  • Дэлхийн эрүүл мэнд
  • Хууль зүй, ёс зүй ба нийгэм
  • Хөдөө аж ахуй
  • Удирдлага
  • Маркетинг
  • Математик
  • Сэтгэл судлал
  • Анхан шатны тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн шинжлэх ухаан
  • Нийгмийн геронтологийн судалгаа
  • Нийгмийн бодлого
  • Оддын гидродинамик, хувьсал ба нуклеосинтезийн бүлэг
  • Тогтвортой байдал
  • Хүмүүнлэгийн ухаан

Bachelor subjects

Master subjects

B

I

R

School location