King’s College London

Танилцуулга

King’s College London  нь Их британи улсын Лондон хотод байдаг улсын судалгааны их сургууль  ба Лондонгийн холбооны их сургуулийн бүрэлдэхүүн коллеж юм. Тус сургууль нь 1829 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Анлийн хамгийн эртний 4 дахь сургууль юм.

King’s нь:

  • Дэлхийн 25 шилдэг их сургуулийн нэг /2016-2017 оны QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар/
  • Английн ууган сургуулиудын нэг
  • Английн төв хэсэгт байдаг, судлгаа шинжилгээний салбарт тэргүүлэгч шилдэг их сургууль
  • King’s нь бакалаврын түвшний 18,255 оюутан, бакалаврын дараах түвшний 12,315 оюутан, нийт 30565 оюутантай
  • Сургалт, судалгааны чанараараа дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг
  • Тус сургуульд хийгдсэн судалгаануудын 84 хувь нь олон улс, дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг.
  • Судалгаа шинжилгээнээс хамгийн их ашиг олдог Их британийн 7 их сургуулийн нэг

King’s дараах салбаруудад нэр хүндтэй:

  • Хүмүүнлэгийн ухаан
  • Хууль зүй
  • Шинжлэх ухаан /анагаах ухаан, нүүр ам судлал, сувилахуй/
  • Нийгмийн шинжлэх ухаан, олон улсын харилцаа

King’s дараах хичээлийн чиглэлээр дэлхийд шилдэг 10 сургуулийн тоонд багтдаг:

  • Бизнес, удирдлага
  • Хоолны шинжлэх ухаан
  • Франц хэл
  • Түүх
  • Хууль зүй
  • Сэтгэл зүйн эмчилгээ

Орчин үеийн амьдрал, нийгмийн хэв маягийг тодорхойлж буй дараах техник технологийн  хөгжил  дэвшлүүдэд оруулсан коллежийн хувь нэмэр их:

  • DNA-н бүтцийг тогтоох
  • Радио, TV, гар утасыг илүү боловсронгуй болгон хөгжүүлэх судалгаа
Кампус

Strand Campus нь Вэстминистерийн Страндад байдаг, King’s –н төв кампус юм. Энд урлаг, хүмүүнлэгийн ухаан, хууль, нийгмийн шинжлэх ухаан – нийтийн бодлого, математикийн шинжлэх ухааны салбар сургуулиуд байдаг.

Guy’s кампус

Уг кампус нь Лондогийн гүүрний ойролцоо байдаг ба байгалийн шинжлэх ухаан, анагаах ухааны салбар сургууль байрладаг ба Оюутны холбоо, Нүүр ам судлалын хүрээлэн байрлан үйл ажиллагаагаа явуулдаг.

Waterloo campus

Waterloo Campus нь Waterloo bridge –н ойролцоо байрладаг ба уг кампуст:

  • Био анагаахын шинжлэх ухааны сургууль, чихрийн шижин өвчин, хоол тэжээлийн судлагаа шинжилгээний салбар
  • Боловсрол, харилцаа холбоо, нийгмийн сургууль
  • Лондонгийн нүүр ам судлалын боловсролын төв байрладаг

St Thomas’ campus

St Thomas’ campus London Borough of Lambent-д байрлана. Тус кампуст Florence Nightingale Museum болон StThomas эмнэлэг байдаг. Лондонгийн хойд хэсэгт байх уг кампуст King’s College HospitalMaudsley Hospital зэрэг эмнэлгүүдээс гадна неврологи, сэтгэл, сэтгэц судлалын хүрээлэнгүүд байдаг.

Номын сан

Maughan номын сан

King’s-н хамгийн том номын сан болох Maugham номын сан нь Strand Campus-т байдаг ба урлаг-хүмүүнлэгийн ухаан, хууль зүй, математикийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, нийтийн бодлогын салбарын ном зохиол, сэтгүүл зэргийг агуулдаг.

Бусад номын сангууд

  • Foyle тусгай цуглуулгын номын сан

Chancery Lane-д байдаг уг номын санд 180000 орчим хэвлэмэл ном зохиол, хэдэн мянган гар бичмэл, дуу бичлэг, газрын зургийн цуглуулгууд байдаг. Эдгээр цуглуугуудын дийлэнхийг Европын дайн, ардчилалын түүх, Британийн эзэнт гүрэн, Грекийн түүхийн холбогдолтой баримтууд бүрдүүлдэг.

  • Tony Arnold номын сан

Уг номын сан нь мөн Chancery Lane-д байдаг, 3000 гаруй хуулийн чиглэлийн ном, зохиол, сэтгүүлтэй. Tony Arnold номын сан нь 1997 оны 12-р сарын 18-с үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 2001 оноос King’s College London–н хуулийн чиглэлийн ном сэтгүүл, баримт материалыг хадгалах хэсэг болсон.

  • Franklin-Wilkins номын сан

Waterloo Campus-д байдаг уг номын санд боловсрол, био анагаах ухаан, эрүүл мэнд, байгалийн шинжлэх ухааны чиглэлийн ном зохиолууд байдаг.

  • Wills номын сан

Уг номын сан нь Guy’s Campus-н Hodgkin Building-д байдаг бөгөөд энэ нь урьд Guy’s Hospital Medical School-н төв номын сан байсан. Олон тооны Архивын баримт материал, ном зохиолууд уг номын санд хадгалагдаж байдаг.

  • New Hunt’s House номын сан

Guy’s Campus-т байх уг номын сан нь биоанагаахын шинжлэх ухаан, сэтгэл судлал, невриологийн холбогдолтой ном зохиолуудаар оюутнуудад үйлчилдэг бөгөөд анагаах, сэтгэл зүйн эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлийн баримт, ном зохиол олонтой.

  • Сэтгэл судлалын номын сан

Баруун европын сэтгэл судлалын хамгийн том номын сан болох тус номын сан нь 3000 гаруй хэвлэмэл сэтгүүл 550 гаруй тогтмол хэвлэлүүдийг агуулна. Үүнээс гадна  уг номын санд 3500 гаруй цахим сэтгүүл, 42000 ном зохиол, сургалтын материал байдаг.

Их сургуулийн үзүүлэлт:

Улсдаа:

Complete сэтгүүлийн жагсаалтаар – 25

Guardian сэтгүүлийн жагсаалтаар – 63

Times / Sunday Times  жагсаалтаар – 35=

Дэлхийд:

QS дэлхийн их сургуулиудын жагсаалтаар – 31

Times Higher Education сэтгүүлийн жагсаалтаар – 36

Bachelor subjects

Master subjects

School location