Kingston University

Танилцуулга

Kingston University нь Их Британи улсын Лондон хотод байдаг улсын, судалгааны их сургууль юм. Тус их сургууль нь анх 1899 онд Kingston Техникийн хүрээлэн хэмээн нээгдэж байсан ба хожим нь 1992 онд их сургууль болон өргөжсөн байна. Их су ргууль нь 4 кампустай Kingston,  Roehampton-д тус тус байрладаг.

Kingston University-д 15000 орчим оюутан суралцдагаас 36% нь олон улсын оюутнууд учир их сургуулиас зохион байгуулдаг нийгмийн ажил, үйл ажиллагаагаар дамжуулан олон үндэстний найз нөхөдтөй болох боломжийг олгоно. Мөн их сургуулийн оюутны холбооноос 30 гаруй спорт клуб, 50 соёлын бүлгэм  хичээллүүлдэг.

 

Их сургуулийн салбар сургуулиуд:

  • Кингстоны урлагийн сургууль
  • Бизнес, нийгмийн ухааны салбар сургууль
  • Эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсролын салбар сургууль
  • Шинжлэх ухаан, инженерчлэл, компьютэр тооцооллын салбар сургууль
Оюутны хотхон

Penrhyn Road оюутны хотхон нь их сургуулийн гол оюутны хотхон бөгөөд Кингстон тосгоны төв хэсэгт байрладаг. Энд номын сан, эрүүл мэндийн төв байдаг ба урлаг, нийгмйин шинжлэх ухаан, иргэний инженерчлэл, эрэл хайгуул, математик, дэлхий судлал, газар зүй, био шинжлэх ухаан, эм зүй, хими, тооцоолон бодохуй, мэдээллийн системийн чиглэлийн оюутнууд сургалцдаг. 2015 оноос Кингстонын оюутны холбоо уг кампуст үйл ажиллагаагаа явуулж эхлэх болсон.

Kingston Hill кампус

1997 онд сэргээн засварлагдаж ахин ашиглалтанд орсон уг кампус нь Kingston Hill-н орой дээр байрладаг ба сувилахуй, хууль, боловсрол, бизнес, хөгжим, эрүүл мэнд, нийгмийн шинлэх ухааны хичээлүүд явагддаг. 2012 оноос эхлэн их сургуулийн бизнесийн сургууль нь уг кампуст байрлах болсон.

Roehampton Vale кампус

1993 онд нээгдсэн тус оюутны хотхон нь Friars Avenue-д байрлана. Тус оюутны хотхонд Инженерчлэлийн чиглэлийн бүхий  л сургалт явагддаг.

Номын сан

Их сургуулийн номын сан нь оюутан, багш нарыг сургалт судалгааны ном зохиол, баримт материалаар бүрэн хангаж ажиллахыг гол болгодог.

Номын сан нь:

  • Оюутны хотхон тус бүрийн хөтөлбөрийн чиглэл бүрээр дагнасан үндсэн 4 хэсгээс бүрднэ
  • 24 цагаар ажилладаг
  • 350000 гаруй ном зохиол, дуу бичлэгийн хэлбэр бүхий баримт материал
  • 73000 цахим сэтгүүл
  • 1800 гаруй комьпютертай.
Судалгааны төвүүд:

Орчин үеийн уран зургийн судалгааны төв (“CARC”)

Өнгөний дизайны  судалгааны төв

Дэлгэцийн дизайны судалгааны төв

Орчин үеийн интерьер дизайны судалгааны төв

Тогтвортой дизайны судалгааны төв

Орчин үеийн дүрс, материалын соёлын судалгааны төв

Орчин үеийн дизайн судлалын судалгааны бүлэг

Үл хөдлөх хөрөнгийн судалгааны бүлэг

Загварын салбарын судалгааны төв

Шингэний динамик

School location