Кристианстад их сургууль нь 1977 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1995 онд одоогийн оюутны хотхондоо орж, өдгөө 14,000 оюутан сурагч 500 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль нь хотын төвөөс ердөө 10 минутын зайд оршидог. Кристианстад их сургуулийн оюутнууд ажлын зах зээл дээр хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа мэдлэг, чадваруудыг суралцахаас гадна орчин үеийн шинжлэх ухааны нийгэмлэг шаарддаг бүхий л шаардлагыг хангах чадвартай болдог аж. Их сургууль нь сургалт, зан үйл, нийгэм, байгалийн ба эрүүл мэндийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлага, инженерчлэлийн чиглэлүүдээр сургалт явуулдаг.
Kristianstad University Sweden

Танилцуулга

Кристианстад их сургуулийн салбар сургууль болон тэнхимүүд:
Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар сургууль:
- Сувилахуй, эрүүл мэндийн шинжлэх ухааны тэнхим
- Амны хөндийн эрүүл мэндийн тэнхим
- Олон нийтийн эрүүл мэндийн тэнхим
- Нийгмийн ухааны тэнхим
Байгалийн ухааны салбар сургууль:
- Компьютерийн шинжлэх ухааны тэнхим
- Хүнс, хоол судлалын тэнхим
- Хүрээлэн буй орчин, био шинжлэх ухааны тэнхим
Болосвролын салбар сургууль:
- Хүмүүнлэгийн ухааны тэнхим
- Математик, шинжлэх ухааны боловсролын тэнхим
- Сэтгэл судлалын тэнхим
- Сургуулийн өмнөх болон дараах сургалтад мэргэшсэн боловсролын шинжлэх ухааны тэнхим
- Бага, дунд, тусгай сургуулийн сургалтад мэргэшсэн боловсролын шинжлэх ухааны тэнхим
Бизнесийн салбар сургууль:
- Бизнесийн тэнхим
- Дизайны тэнхим
- Ажлын шинжлэх ухааны тэнхим
Оюутны хотхон
Их сургуулийн оюутны хотхонд та хэрэгтэй бүхнээ нэг дороос олж болно. Тус оюутны хотхонд номын сан, ресторан, кафе, оюутны холбоо, эрүүл мэндийн төв, оюутны дотуур байр зэрэг бүгд нэр дор байрладаг.

Номын сан
Оюутны хотхоны голд байрлах номын сан нь олон уншлагын танхим, комьпютерийн өрөө, ном уншиж мөн амрах боломжтой орчинг бүрдүүлж өгсөн. Тус номын санд хэвлэмэл болон цахим хэлбэрийн 60,000 гаруй материал агуулагддаг байна.

Судалгааны чиглэлүүд:
- Боловсролын шинжлэх ухаан
- Эрүүл мэндийн шинжлэх ухаан
- Хүрээлэн буй орчин, байгалийн шинжлэх ухаан
- Хүмүүнлэгийн ба нийгмийн ухаан
- Бизнес
- Инженерчлэл