Киотогийн дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль буюу (KUAS) нь Японы засгийн газраар магадлан итгэмжлэгдсэн 4 жилийн сургалттай хувийн их сургууль билээ. 50 гаруй жилийн түүхтэй тус их сургууль нь Япон улсын боловсролын өлгий болсон Киото хотод байдаг. KUAS нь төгсөгч оюутнуудаа бүх төрлийн мэдлэгтэй, ялангуяа компьютер, механик, цахилгаан, мехатроник технологийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин болгон бэлтгэхээр зорьж байгаа аж.
Kyoto University of Advanced Science

Танилцуулга
Кампус
Үзүмаса хотхон нь Баруун Киотод харьцангуй тайван газар байрладаг ба хотын төвөөс бүх улиралд богино дугуйн аялал хийх зайд байрладаг ба мөн метро, автобусаар явах боломжтой. Үзүмаса хотхон нь 4 том барилгаас бүрдэнэ. Инженерчлэлийн барилга нь тус хөтөлбөрт тусгайлсан зориулан барьсан хамгийн шинэ барилга юм. Тус барилга нь 2019 оны эцэс гэхэд ашиглалтад орсон. Тус барилгыг жинхэнэ орчин үеийн сургуулийн талаархи алсын хараагаар сургалт, судалгааны ажилд шаардлагатай бүх машин, төхөөрөмжүүдээр хангаж тэдгээрийн зохилдлогоог барилгын төлөвлөлттэй уялдуулан байрлуулж барьсан байна. Түүнчлэн тус барилгыг ил тод байдлаар зохион бүтээсэн бөгөөд оюутнуудынхаа төсөл, профессоруудын судалгааны ажлыг харуулсан музейг хамт байгуулсан байна. Компаниуд үйлдвэрүүдтэйгээ зэргэлдээ ажилчдынхаа дотуур байр барьдаг уламжлалтай байдаг бол KUAS нь инженерчлэлийн барилгад оюутнуудад зориулан 80 орчим өрөө байрлуулсан байна.

Камэока кампусаас Үзүмаса хотхон хүртэл 30 минутын хугацаанд хүрэх боломжтой бөгөөд оюутнуудад зориулсан тогтмол автобус үйлчилдэг. Уулын эргэн тойронд томоохон зай эзэлдэг тус хотхон нь хотын хөл хөдөлгөөнөөс холдох төгс орчин юм. Тус кампус нь 16 барилга байгууламжтай бөгөөд 232,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий олон спортын талбай, (бейсбол, хөл бөмбөг, гольф), биеийн тамирын заал, биологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбар сургуулиудаас бүрддэг. Инженерчлэлийн оюутнууд оюутны хотхонд биеийн тамирын хичээлийнхээ хүрээнд тус кампусын талбайг ашигладаг байна.

Байгууламжууд
KUAS нь 460,000 номын цуглуулгатай 2 номын сантай ба номын сангууд нь ганцаарчилсан болон багаар ажиллах танхимуудаар хангадаг. Түүнчлэн кампус дээр биеийн тамирын заал, иогын танхим, спорт заал, зэрэг байгууламжууд байрлахаас гадна оюутнуудад зориулсан хоолны танхим байдаг.

KUAS-ийг сонгох шалтгаан
Бүх хичээл англи хэл дээр явагдах хөтөлбөрүүд
Цоо шинэ инженерчлэлийн хөтөлбөрүүдийг санал болгож буй KUAS-ийн бүх хичээлүүд англи хэл дээр явагдана.
Онц сайн, практик хөтөлбөрүүд
KUAS-ийн инженерчлэлийн хөтөлбөрүүд нь оюутныг бодит амьдрал дээр амжилттай явахад шаардлагатай багаар ажиллах, дадлагажуулах хичээлүүдийг багтаасан олон талт инженерчлэлийн хөтөлбөрүүд юм.
Япон хэлний эрчимжүүлсэн сургалт
KUAS нь бүх олон улсын оюутнуудад зориулж өөрсдийн ирээдүйн карьер боломжуудыг нэмэгдүүлэхэд тустай эрчимжүүлсэн япон хэлний сургалтыг явуулдаг.
Карьер боломжууд
KUAS нь өөрсдийн хамтран ажилладаг олон төрлийн аж үйлдвэрүүдээрээ дамжуулан оюутнууддаа Япон улсад эсвэл дэлхий дахинаа ажил мэргэжлийн боломжуудыг санал болгодог.

- KUAS нь 2019 онд 50 жилийн ойгоо сургуулийн нэрээ шинэчлэн тэмдэглэж байгаа
- KUAS нь 2020 онд шинээр Инженерчлэлийн факултеттэй шинэхэн хичээлийн байртайгаар нээж байгаа
- Японы цорын ганц бүх хичээл нь Англи хэл дээр явагддаг Инженерчлэлийн факултеттэй
- Инженерчлэлийн факултетын зорилго: Нийт оюутнуудын 50%-ийг гадаадын оюутан, 50%-ийг эмэгтэй оюутан болгох
- KUAS нь 2 оюутны хотхонтой. Баруун Киотод байх Үзүмүса кампус, Камэока хотод байрлах Камэока кампус
- 2 оюутны хотхоны нийт хэмжээ нь Токио дахь Диснейландын талбайн хагастай тэнцүү
- Оюутан – Багшын харьцаа 17:1. Нийт багш нарын 35% нь олон улсаас ирсэн
Киото дахь оюутны амьдрал ямар вэ?
- 10,000+ олон улсын оюутантай жинхэнэ олон улсын хот
- Киото хот дахь 10 хүн тутмын 1 нь их сургуулийн оюутан байдаг.
Киото хот нь…
- Аж үйлдвэржсэн – Инженерчлэлийн салбарын хамгийн орчин үеийн технологийг агуулсан хот
- Шинийг санаачлагч – 12 Нобелийн шагналтан төрсөн
- Үзэсгэлэнтэй – Жилийн 4 улиралд харж болох үзэсгэлэнт газартай
- Уламжлалт -1,200 жилийн түүхтэй уламжлалт хот
Англи хэлний шалгуур
Англи хэлний шалгалт | Зөвшөөрөгдөх хамгийн доод оноо |
TOEFL | (iBT) – 80 |
IELTS | Нийт оноо 6.0 |
PTE | 50 |
Төлбөр
Төлбөр
Эхний жил | Жилийн | |
Эсэлтийн хураамж | 200,000 еэн буюу 1,819 ам.доллар | |
Сургуулийн төлбөр | Сургалтын төлбөр | 650,000 еэн буюу 5,910 ам.доллар |
Сургуулийн байгууламжуудын төлбөр | 350,000 еэн буюу 3,182 ам.доллар | |
Ослын даатгал (2 жил) | 8,970 еэн буюу 82 ам.доллар | |
Нийт | 1,208,970 еэн буюу 10,991 ам.доллар |
Bachelor subjects
Суурь хөтөлбөр | ||
Математик | Дизайн ба үйлдвэрлэл | |
Физик | Роботжуулалт | |
Физик хими | ⇒ | Тоног төхөөрөмж |
Динамик | Хяналтын систем | |
Өгөгдөл | Материал | |
Ионик | ||
Цахилгаан соронз | ||
Асаагч | ||
Эрчим хүч | ||
Цахилгаан төхөөрөмж | ||
Цахилгаан эргэлт | ||
Мэдээлэл холбоо |
Master subjects
1-р семестр | 2-р семестр | 3-р семестр | 4-р семестр | ||
Хэл | Мэргэжлийн англи хэл | Мэргэжлийн англи хэл I | Мэргэжлийн англи хэл II | ||
Суурь хичээл | Нарийвчилсан механик цахилгаан системийн инженерчлэл | Нарийвчилсан механик цахилгаан системийн инженерчлэл | |||
Материал | MEMS технологи болон материал | Электрон материалын физик ба хими | |||
Эрчим хүч | Салхины эрчим хүчний технологи | ||||
Өгөгдөл | Инженерийн компьютерийн математик | ||||
Систем | Нарийвчилсан роботжуулалт | ||||
Мэргэжлийн хичээл | Материал | тооцооллын материалын шинжлэх ухаан | |||
Эрчим хүч | хагас дамжуулагч цахилгаан төхөөрөмж ба модулийн компьютерийн загвар | хатуу төлөвт эрчим хүчний хувиргалт | |||
Өгөгдөл | скрипт хэл, виртуал машин | ||||
Систем | Зайнаас тандан судлах | системийн дизайны онол | |||
Судалгааны ажил | Дадлага | Дадлага I | Дадлага II | Дадлага III | Дадлага IV |
Судалгаа | Судалгааны ажил I | Судалгааны ажил II | Судалгааны ажил III | Судалгааны ажил IV |