La Trobe University

Танилцуулга

Ла Тробе их сургууль нь Австралийн Виктория дахь Мельбурн хотод төвтэй улсын, судалгааны их сургууль юм. Үүний хамгийн том хотхон нь Бундороагийн Мельбурн хотын захад байрладаг. Энэхүү их сургууль нь 1964 онд байгуулагдсан бөгөөд Викториа муж хамгийн анхны гурав дахь их сургууль, Австралийн арван хоёр дахь их сургууль юм. Ла Тробе нь Австралийн их сургуулиудын холбооны гишүүн бөгөөд Инновацийн судалгааны их сургуулиудын группын гишүүн юм.

Их сургууль нь оюутнуудад мэргэжлийн туршлага хуримтлуулах, ажлын байрны ур чадварыг хөгжүүлэхэд туслах зорилготой нэгдсэн сургалтыг санал болгодог.

Ла Тробе их сургуулийн оюутнууд гадаадад суралцах хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд Хятад, Маврики, Сингапур, Вьетнам зэрэг орнуудын оюутнууд тухайн орнуудад байрлах Ла Тробийн түнш их сургуулиудад суралцаж Ла Тробийн мэргэжлийн зэрэг авах боломжтой.

Их сургуульд йог, латин бүжиг, хөгжим, шатар болон бусад олон төрлийн 90 гаруй оюутны клуб, нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Оюутны холбооноос мөн жилийн туршид олон арга хэмжээ зохион байгуулдаг байна.

Товч мэдээлэл:
38,000+ оюутан
3,000+ багш, ажилчид
110 орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 33%
Багш, оюутны харьцаа 1:27
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 37:63
Кампус

Бундора дахь Мельбурн кампус нь Ла Тробе их сургуулийн үндсэн кампус бөгөөд анх их сургууль үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд 1967 онд албан ёсоор нээгджээ. Кампус нь Ла Тробийн боловсрол, эм зүй, шүдний эмчийн хөтөлбөрүүдээс бусад бүх үндсэн хөтөлбөрүүдийг явуулдаг. Тус кампус нь 22,000 орчим оюутантай ба зоогийн газар, баар, дэлгүүр, банк, урлагийн галерей зэрэг олон байгууламжтай. Түүнчлэн кампус нь усан сан, спорт заал, тоглоомын талбай, гадна цэнгэлдэх хүрээлэн гэх мэт спорт, амралтын газартай.

Бендиго кампус нь 4000 гаруй оюутантай бүс нутгийн хамгийн том хотхон юм. Кампус дээр эм зүй,  нүүр ам судлал, анагаах ухаан, хууль, эрүүл мэнд, инженерчлэл, шинжлэх ухаан зэрэг чиглэлийн олон төрлийн хөтөлбөрүүдийн өндөр түвшний сургалтуудыг явуулдаг байна.

Albury Wodonga (A-W) хотхон нь Водонга хотын төвөөс гурван км зайд 26 га талбайд байрладаг.  Тус кампус нь 1991 онд байгуулагдсан бөгөөд боловсрол, эрүүл мэндийн шинжлэх ухаан, биологи, бизнес зэрэг факультетуудыг агуулдаг.

Ла Тробе нь Мельбурн хотын бизнесийн төвд буюу Коллинс гудамжинд байрладаг кампустай. Тус кампус нь дотоодын болон олон улсын оюутнуудад зориулсан бакалаврын дараах түвшний сургалтуудыг явуулдаг.

Милдюра кампус нь 1996 онд байгуулагдсан бөгөөд кампус дээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн салбартаа чиглэсэн сургалтуудыг санал болгодог.

Шеппартоны кампус 1994 онд байгуулагдсан бөгөөд 25 жилийн турш тус кампус нь орон нутгийн хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэж, бүс нутгийн хүмүүст дэлхийн хэмжээний боловсрол олгосоор ирсэн байна. Кампусын барилга нь орчин үеийн, сургалтын дэвшилтэт технологиос бүрдэх сургалт, уулзалтын танхим, кафе зэргээс бүрдэнэ.

Номын сан

Ла Тробе Их Сургуулийн Номын сан нь их сургуулийн бүх кампусуудад нэг номын сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх эрдэм шинжилгээний номын сан юм.

Номын сангийн эрдэм шинжилгээний мэдээллийн нөөцийн ихэнхи хувийг дижитал хэлбэрээр авах боломжтой бөгөөд байршилаас үл хамааран бүх оюутан, ажилтнууд хандах боломжтой.

Мельбурн кампус дахь Борчардт номын сан нь их сургуулийн үндсэн номын сан бөгөөд хэвлэмэл цуглуулгын дийлэнх хувь буюу 1,000,000 гаруй материалыг агуулдаг.

Bachelor subjects

School location