Lancaster University

Танилцуулга

Ланкастер их сургууль нь Английн Ланкаширийн Ланкастер дахь улсын, судалгааны их сургууль юм. Тус их сургууль нь анх 1947 онд Ланкастер хотод их сургууль байгуулах саналаар анх байгуулагдаж байсан бөгөөд анхны элсэлтээ 1964 онд авж байжээ. Ланкастер их сургууль нь анх хотын төвд байрлалтай байсан бол өнөөдөр хотын төвөөс 5км-ийн зайд үзэсгэлэнт 226 га хүрээлэнд байрлах болсон байна. Ланкастер их сургууль нь Их Британийн коллежийн системтэй цөөн хэдэн их сургуулийн нэг юм. Тус сургууль нь бакалаврын түвшний 8, бакалаврын дараах түвшний 1, нийт 9 коллеж-оос бүрдэх бөгөөд Их Британи улсын коллежийн системтэй цөөн хэдэн их сургуулийн нэг. Түүнчлэн тус сургууль нь судалгааны их сургуулиудын бүлэг болох N8 Group-ийн гишүүн бөгөөд дэлхийн олон улстай хамтарч ажилладаг нэр хүндтэй сургууль юм.

Товч мэдээлэл:
12,000 оюутан
1,200+ багш, ажилчид
142 орны оюутнууд
Олон улсын оюутны хувь 36%
Багш, оюутны харьцаа 1:12
Эрэгтэй, эмэгтэй оюутны харьцаа 49:51
Кампус

Их сургуулийн кампус нь Ланкастер хотын төвөөс 5 км-ийн зайд орших Байлригг-д орших бөгөөд 226 га талбайтай үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнд байрлана. Кампус дээр их сургуулийн коллеж, номын сан, хичээлийн байрнууд байрлахаас гадна кампус нь банк, дэлгүүр, кафе, зоогийн газар, бар, эрүүл мэндийн төв, спорт цогцолбор зэрэг оюутан, багш ажилчидад шаардлагатай бүхий л зүйлийг багтаах бөгөөд энэ нь кампусыг жижиг хот мэт санагдуулам аж. Түүнчлэн кампус дээр их сургуулийн эзэмшлийн театр, урлагийн галлери зэрэг байдаг ба их сургуулийн  The Nuffield театр нь Европ дахь хамгийн том театруудын нэг юм.

Яагаад Lancaster гэж?

Bachelor subjects

Master subjects

School location